• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Вакцины дараа Сарын тэмдэгийн мөчлөгт өөрчлөлт орж байгаа юу?

Вакцины дараа Сарын тэмдэгийн мөчлөгт өөрчлөлт орж байгаа юу?

Ковидын эсрэг вакцин тариулсны дараа эмэгтэйчүүдийн сарын тэмдэгт өөрчлөлт орж байгаа талаар мэдээлэл дэлхий нийтэд түгээд буй. Америкийн судлаачид эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн өөрчлөлтийг удаан хугацаанд үргэлжлэхгүй ба жирэмслэхэд хор нөлөөгүй гэж үзэж байна.

Тодруулбал, “Guardian” сэтгүүл долоо хоног тутмын подкастдаа Илланой их сургуулийн профессор Кейт, Вашингтоны их сургуулийн судлаач Катерин нарыг урьжээ.Тэд эмэгтэйчүүд ковидын вакцин тариулсны дараа сарын тэмдэгийн мөчлөгт нь өөрчлөлт орж буйг анзаарч, судалгаагаа эхлүүлсэн байна.

Судалгааны ажиглалтаас үзэхэд:

Жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг, дааврын эм уудаг, цэвэршилтийн дараах үе зэргээс хамаарахгүйгээр адилхан өөрчлөлт гарсан. Мөн ямар ч өөрчлөлт мэдрэгдээгүй бүлэг ч бий гэнэ.

Сарын тэмдгийн хугацаа урагшлах, хойшлох эсвэл хэвийн хэмжээнээсээ их ирэх зэрэг шинж тэмдэг ажиглагджээ. Түүнчлэн үүнийг хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөлт болон стресстэй холбон тайлбарлаж болох талаар дурджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.