• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Цувдай идэхийн ач тус тоочоод баршгүй их юмаа.

Цувдай идэхийн ач тус тоочоод баршгүй их юмаа.

Шинэхэн шөл, дотор мах шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. Тэгвэл бид энэ удаад дотор мах буюу цувдай хүний биед хэрхэн сайнаар нөлөөлдөг болохыг толилуулж байна.

Бөөр: Селен бодисоор баян. Селен нь хүний биеэс муу хог шаарийг гадагшлүүлдаг.Мөн төмрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Тавган дээрхи бөөр чиний дотор байгаа бөөрөнд маш их нэмэр болно гэнэ.

Зүрх: Үхрийн зүрх нь Магни болон Таурин бодисны их булаг гэнэ шүү базарваань. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22%-р бага байдаг гэнэ. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрхээр өөртөө өргөл бариад байхыг барууны нэрт диетологчид зөвлөөд байна.

Үхрийн годон:Энэ бол эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Цусны эргэлт сайжирхаар…. Хэрвээ найз охиноо эсвэл эхнэрээ жаргалтай байлгая гэж бодож байвал годон идээд байж дээ. Эсвэл эхнэрүүд нөхрүүдээ үхрийн годонгоор түлхүү хооллох хэрэгтэй юм байна.

Үхрийн элэг: Шинэ элэг В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ“глутатионы коньюгаци” гэх элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг юм байна шүү. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Элэг шүүрхийгээр нь шарж бас элгэны нухаш хийж идэх үнэхээр сайхан шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.