• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Алим идээд 5хоногт 5кг хасах дэглэмийг хадгалаад аваарай

Алим идээд 5хоногт 5кг хасах дэглэмийг хадгалаад аваарай

Эрүүлжиж, гоолиг болохын тулд юуны өмнө биен дэх хорт бодисоо гадагшлуулж, цэвэрхэн сайхан болох хэрэгтэй. Үүний тулд гэдэс цэвэрлэдэг эм авах гэж бүү яараарай. Алимны цэвэрлэгээ нь шинжлэх ухаанаар нотлогдсон хамгийн эрүүл арга гэдгийг эмч нар зөвлөж байна.


Алимны цэвэрлэгээг 3, 5, 7 хоногоор барьж болдог. 7 өдөр бариад 6 килограмм турдаг ч хүн байна. Тэгэхээр хүний ходоод гэдсэнд ямархуу хэмжээний бохирдол байгаа нь ойлгомжтой. Энэ аргыг мах их иддэг хүмүүс жилд хоёр удаа хэрэглэж болох бөгөөд хавар, намрын улиралд цэвэрлэх нь тохиромжтой. Хэрэв маханд хэт их дурладаггүй бол жилдээ нэг удаа цэвэрлэхэд хангалттай гэж үздэг байна. Хэдэн өдөр дэглэм барьж байхаас шалтгаалан дэглэм дууссаны дараагийн өдрийг амралтын өдөр байхаар зохицуулаарай. Учир нь тэр өдөр цэвэрлэгээ буюу угаалгыг хийдэг учир гэртээ бүтэн өдөр хэвтэж өнжих шаардлагатай. Ингээд зааврыг танилцуулъя. Өглөө босонгуутаа өлөн элгэн дээрээ нэг литр усыг бага багаар ууна. Ядаж 500 грамм ус ууж заншаарай. Шүдээ угаахгүйгээр шууд өлөн элгэн дээрээ усаа ууна. Энэ нь урд өдрийн идсэн хоолны үлдэгдлийг гаргадаг. Хүйтэн бүлээн ус ууна.
Усаа уучихаад өглөөний 3 ширхэг алимаа иднэ. Алимаа хазаж идэх хэцүү байвал чанаад компот хийгээд идэж болно шүү. Мэдээж дангаар нь хазаад идэхэд амны хөндийг цэвэрлэж өгөх сайн талтай.
Өдөр нь дахиад 3 ширхэг алим иднэ. Энэ хооронд алимны 100 хувийн цэвэр жүүс ууна. Ер нь өдрийн туршид 9 ширхэг алим, 2 литр цэвэр жүүс ууна гэж тооцоолох хэрэгтэй. Жүүсээ бага багаар өдрийн туршид ууна. Хэрэв таны даралт багаддаг бол өтгөн байхуу цайг бага зэргийн чихэр хийгээд халуунаар нь ууж болно.
Орой 3 ширхэг алимаа иднэ. Ингэхдээ 19:00 цагаас алим, жүүс аль алиныг нь бүү хэтрүүлээрэй. 19:00 цагаас хойш таны ходоод амрах ёстой. Ингэж идэхэд огт өлсөхгүй бөгөөд заавал 9 ширхэг алимаа дуустал идэх ёстой. За хэрэв та 3 өдөр энэ цэвэрлэгээг хийж байгаа бол 3 дахь өдрийн орой, 5 өдөр барьж байгаа бол 5 дахь өдрийн орой буюу хамгийн сүүлийн өдрийн орой юу хийх вэ. Үүнийг хийхийн тулд та цөсөө эход харуулсан байх шаардлагатай. Цөсний чулуутай бол энэхүү угаалгыг хийж болохгүй. Харин алимаа идэж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.