• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Цалин Дээрээ ТАТАЛДСАН Захирлаа Гудамжинд Гартал Нь Хариугаа АВЧЭЭ

Цалин Дээрээ ТАТАЛДСАН Захирлаа Гудамжинд Гартал Нь Хариугаа АВЧЭЭ

Reddit-ын “ProRevenge” буюу “Өшөө авалт” бүлэгт “БартолосСвийтсокс” гэдэг хэрэглэгчийн оруулсан пост хандалт их авчээ. Хэдэн жилийн өмнө тэрээр Дик гэх захиралтай жижигхэн компанид ажиллаж байжээ. Компани нь хоёрхон ажилтантай байсан.

Захирал Дик нь гар хатуутай, цалин дээрээ унждаг, удааж өгөх нь хэвийн үзэгдэл байв. Бүх зүйл дээр гар татдаг тул бизнес нь олигтой явсаагүй тул удалгүй нь компаниа татан буулгажээ

Бизнесээ зогсоохоос өмнө нөгөө ажилтандаа цалинг нь бүтэн буюу таван мянган доллар өгчээ. Харин БартолосСвийтсоксын цалингаас 1500 долларыг өгөлгүй “унжиж” эхэлжээ. Бүр бүтэн жил луу унжсан гэнэ. Энэ хугацаанд өгнө, заавал өгнө хэмээн хуурч явжээ.

Нэгэнт өгнө гэж байгаа тул залуу шүүхэд хандалгүй хүлээжээ. Тэгээд ч 1500 долларын төлөө шүүхдвэл зардал нь авах мөнгөнөөсөө илүү гарах магадлалтай. Ингээд хүлээсээр сүүлдээ залхаж экс захирлынхаа эхнэрт нь ханджээ.

Эхнэртэй нь хэзээ ч уулзаж байгаагүй ч мейл-хаяг нь байсан тул болсон явдлын тухай дэлгэрэнгүй захидал бичиж асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэнд эхнэрээс нь тун эелдэг хариу ирж эхнээсээ мөнгө орж иржээ. Эхнэр нь сар бүр 100 доллар шилжүүлсээр 1500 долларын цалингийн өрийн 500-г нь даржээ. Ингээд мянга нь үлдээд байтал гэнэт мөнгө орж ирэхээ больжээ.

Тогтмол орж ирж байсан төлбөр гэнэт зогссон. Дик надтай холбоо барьж санхүүгийн хүндрэлтэй байна хэмээн баахан шалтаг тоочлоо. Гэтэл тэднийх тансаг байшин, үнэтэй машинтай тул энэ нь зөвхөн шалтаг л байсан. Тэр зүгээр л худлаа хэлж байсан

Удалгүй экс боссынхоо худал шалтаглаж буйг нүдээрээ харжээ. Залуу зурагтаар бейсболын тэмцээн үзэж байгаад захирлыгаа нэгэн эмэгтэйтэй хамт сууж байхыг нь харжээ. Тэд хоёрдугаар эгнээнд суусан нь тун өндөр үнэтэй суудалд тооцогддог. Мөн эхнэрийг нь хэзээ ч харж байгаагүй тул тэр эмэгтэйг мөн гэж бодсон гэнэ. Бейсболын тэмцээн үнэтэй суудлаас үздэг ч цалингийн үлдэгдлийг нь өгөлгүй луу унжиж байгаа эхнэр нөхөр хоёрт уурсахдаа дахин дэлгэцэнд гарахад нь гар утсаараа зургийг нь авч амжжээ.

Ингээд экс босс болон боссын эхнэрийн хаяг руу мөнгөтэй атлаа цалин өгсөнгүй гэх уур хилэнтэй захидлын хамт авсан зургаа илгээжээ. Гэсэн ч хариу ирээгүй агаад хэд хоногийн дараа хамт ажиллаж байсан залуугаасаа гайхал төрүүлэм зүйл сонсжээ. Дик эхнэрээ араар нь тавиад баригдаж гэрээсээ хөөгдсөн агаад салахаар болсон гэнэ. Ингээд бүх зүйлийн учир тайлагджээ.

Диктэй хамт тэмцээн үзэж байсан эмэгтэй эхнэр нь биш байжээ. Миний явуулсан зурагнаас л эхнэр нь нөхрөө араар тавиад байгааг мэдсэн болж таарчээ. Ингээд би эхнэрт нь “би танай гэр бүлийг салгах шалтгаан болсон зураг явуулсан юм шиг байна” гэсэн утгатай захидал илгээсэн. Эхнэр нь тэр дороо холбоо барьж надад баярласнаа хэлдэг юм байна. Нөхрөөсөө салахаар нэгэнт шийдсэн тул намайг шүүхэд гэрчээр очихыг хүссэн

Экс боссын эхнэр нь цалингийн үлдэгдэл болох мянган долларыг тэр даруй төлөөд дээр нь 500 доллароор шагнажээ. Дараа нь гэр бүл салах шүүх хурал болж байшин, машин нь Дикийн эхнэрийн мэдэлд үлдсэн гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.