• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
3 Настай хүү цонхоороо унаж, ТЭЖЭЭВЭР ноходдоо бариулж AMИА AlДЖЭЭ

3 Настай хүү цонхоороо унаж, ТЭЖЭЭВЭР ноходдоо бариулж AMИА AlДЖЭЭ

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт АНУ-ын Нью Жерси мужид бага насны хүүхэд гэрийнхээ цонхоор унаж, эцэг эхийнхээ тэжээдэг питбул үүлдрийн 2 нохойд тасчуулан амь алджээ.

Хөршүүдийн мэдүүлснээр хүүгийн ээж хүүг унасан даруй гарч ирээд түүнийг аврахыг хичээж байсан гэнэ.

Нэгэн хөрш нь телевизэд өгсөн ярилцлагадаа “Би ээжийг нь л харсан. Гар нь тэр чигтээ цус болчихсон, цамц нь хүртэл улаан эрээн болчихсон байсан. Намайг юу болсныг асуухад тэр “Миний хүүхэд, миний хүү, би угаалгын өрөө ороод ирэхэд хүү маань цонхоор уначихсан” гэж хэлсэн” гэжээ.

Хүүг мужийн эмнэлэгт хүргэсэн ч тусламж авч чадалгүй амь алдсан байна.

Гэрчүүдийн хэлж байгаагаар ноход их догшин авиртай ба хүүгийн унасан газар ч жогорхой, мотоцикл, цахилгааны багаж зэргээр дүүрэн газар байсан аж.

Өөр нэгэн хөршийнх нь хэлснээр тэд үргэлж л түүнийг явж өнгөрөхөд хуцдаг байсан гэнэ.

Нохдыг амьтан хяналтын газраас өөр газарт хүргэсэн байна. Одоогоор тус хэрэг мөрдөн шалгах шатандаа явж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.