• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Х.Баттулга СХД-ийн нөхөн сонгуульд нэр дэвшинэ. Та дэмжих үү?

Х.Баттулга СХД-ийн нөхөн сонгуульд нэр дэвшинэ. Та дэмжих үү?

Ирэх аравдугаар сард нийслэлийн СХД-т УИХ-ын нөхөн сонгууль болохоор тов тогтоосон. Тэгвэл энэ тойрогт Ардчилсан намаас хэд хэдэн хүн нэр дэвшиж өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж эхэлсэн сурагтай.

Тухайлбал 10 гаруй хоногийн дараа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд тамгаа өгөх Х.Баттулга СХД-д нэр дэвшин өрсөлдөх бодолтой байгаа аж. Эх сурвалжуудын мэдээллээр Х.Баттулга өөрийн мэдэл дэх Мах импекс, Талх чихэр, Милл хаус зэрэг компаниудаа сонгуулийн штаб маягаар ажиллуулахыг үүрэгджээ.

Тодруулбал, суудлаасаа буух Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд тус дүүрэг дэх эзэмшлийн компаниудаа ийнхүү сонгуульд ашиглахаар зэхэж эхэлжээ Түүний хувьд Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө хэд хэдэн асуудлаар шалгагдаж байсан.

Иймээс Ерөнхийлөгчийн халдашгүй дархан эрх дуусахтай зэрэгцэн түүнийг хэргийг сэргээн шалгаж эхлэх магадлалтай. Иймээс парламентын гишүүн болж халдашгүй дархан эрх нэрээр халхавч хийж, хамгаалалтда орохоос аргагүйд хүрсэн гэх.

Үгүй бол түүнийг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэгэн адил хувь заяа хүлээж байгааг онцлох эх сурвалжууд олон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.