• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Тиймээс…

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Тиймээс…

УИХ-ын гишүүн Ц.Туваан халдварын тархалт буураагүй болон хүүхдийн мөнгө зэрэг халамжуудыг зогсоох эсэх талаар тодруулж асуусанд. Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн болон иргэдийн амьжиргаа, өрхийн орлогыг дэмжсэн, хүүхдийн халамжууд гээд олон асуудал цааш үргэлжилнэ.

Үүнийг зогсоох, цаашид өгөхгүй байх талаар Засгийн газар болон аль ч түвшинд албан ёсоор яригдаагүй.

Эдийн засгийн асуудал хүндрэлтэй байгаа ч Засгийн газар энэ цаг үед орлого ашиг нь буурсан ААН, амьжиргаа дордсон иргэдийн амьдрал ахуй руу чиглэсэн бодлогуудаа үргэлжлүүлнэ гэж байгаа. 10 их наядын эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах хөтөлбөр хэрэгжиж байгаа.

Гүйцэтгэл нь боломжийн хэмжээнд буй. Гэхдээ халдварын нөхцөл байдлаас шалтгаалан цаашид ямар нөхцөлд нөлөөлөхийг тооцох ажлууд Сангийн яаманд хийгдэж байна” гэлээ . Халдвар буураагүй нь мутацитай холбоотой асуудал байхыг үгүйсгэхгүй гэсэн давхар дүгнэлт гарч ирж байгаа.

Халдварын тархалт буураагүй талаар “Вакцины бүрэн тунд иргэдээ хамруулаад, дархлаа тогтоцын төсөөлөл судалгаагаар мэргэжлийн байгууллагууд болон эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачдын бидэнд гаргаж өгсөн тооцооллоор зургаадугаар сарын 15-наас вакцины нөлөөллөөр халдварын тоо эрс буурч эхэлнэ гэж байсан юм.

Харамсалтай нь халдвар буурсангүй. Үүнд нөлөөлсөн зүйл нь coнгyyль, хот хоорондын хөдөлгөөн, шагнал урамшуулал, халдвар хамгааллын дэглэм алдагдсан зэрэг байна. Мөн мутацитай холбоотой асуудал байхыг үгүйсгэхгүй гэсэн давхар дүгнэлт гарч ирж байгаа” хэмээн хариуллаа. Иймд иргэд тайван байж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.