• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Хүүхдийн мөнгийг он дуустал үргэлжлүүлэн олгох шийдвэр хэлэлцэж байна.

Хүүхдийн мөнгийг он дуустал үргэлжлүүлэн олгох шийдвэр хэлэлцэж байна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэр 2021 оны 7-р сарын 1-нээр дуусгавар болно. Энэ нэмэгдлийг үргэлжлүүлэн олгох эсэх шийдвэрийг удахгүй гаргах болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Тэрбээр “Энэ оны төсвийн гүйцэтгэлийг харвал төсвийн орлого 5,31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ тоо өнөөгийн нөхцөлд чамлахааргүй тоо. Төсвийн орлогын дүнг харвал 2020 оны мөн үетэй харьцуулахад нэмэгдэж, 2019 оны гүйцэтгэлээс давж гарсан. Эдийн засгийн өсөлтийг хадгалах ажил үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.

Энэ жил экспортын гол түүхий эдийн үнэ төсөв дээр тэнцвэржүүлсэн үнийн төсөөллөөс харьцангуй таатай байгаа нь мөн нөлөөллөө. Энэ хугацаанд бидэнд өгсөн сайн үр дүн бол зургаан сарын хугацаанд к.овидын нөхцөл байдалтай байсан ч х.орио ц.ээрийн дэглэмээ баримталж, эдийн засагт оролцогч талуудад нээлттэй байсны үр дүнд эдийн засгийн гол параметрүүд эерэг дүнтэй гарлаа.

Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө, тог дулааны мөнгө, халамж, тэтгэврийн хөнгөлөлт дуусч байгаа. Үүнийг цааш нь маш сайн судалгааны үндэслэлтэйгээр алийг нь яаж үргэлжлүүлэх вэ, алийг нь зогсоох вэ гэдгээс шалтгаалж төсвийн тодотгол хийгдэх үгүй нь шийдэгдэнэ. Цаашид төсөв ямар хэмжээнд ачаалал авч чадахаа ойрын хугацаанд гаргана. Үүний тулд оны эцсийн төсөөлөл, эрүүл мэндийн нөхцөл, экспортын нөхцөл байдлаа зөв тооцсоноор төсөв дээр дааж чадах хэмжээний шийдвэрээ гаргана.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногт зориулсан ярилцлагыг шууд дамжуулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын нөлөө арилахгүй бол одоо олгож буй хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа талаар дурдлаа.

Тэрээр “Энэ нь мэдээж төсөв дээр эрсдэл үүсгэх учир цар тахлын хүрээ хумигдаж, нөлөө багасаж, эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгааг мэргэжлийн байгууллага, статистикийн судалгааг үндэслэн тодорхойлбол одоо үзүүлж буй хөнгөлөлтөөс татгалзана. Гэхдээ татгалзахдаа үе шаттай зохион байгуулна. Мэдээж энэ нь тухайн үеийн эдийн засгийн үзүүлэлт, тохиолдлын тоо, вакцинжуулалтын хурд, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаална” гэлээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.