• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Н.Учрал: МЭРГЭЖИЛТНҮҮД ЧИНЬ АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙГААГААС БОЛЖ СУРГУУЛИУД БУЦААД 4 ЭЭЛЖ РҮҮ ОРОХ БОЛЛОО ШҮҮ

Н.Учрал: МЭРГЭЖИЛТНҮҮД ЧИНЬ АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙГААГААС БОЛЖ СУРГУУЛИУД БУЦААД 4 ЭЭЛЖ РҮҮ ОРОХ БОЛЛОО ШҮҮ

МЭРГЭЖИЛТНҮҮД ЧИНЬ АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙГААГААС БОЛЖ СУРГУУЛИУД БУЦААД 4 ЭЭЛЖ РҮҮ ОРОХ БОЛЛОО ШҮҮ

Бид өнгөрсөн хугацаанд 3 ээлжээр хичээллэдэг сургуулиудыг 2 ээлжид оруулах зорилтыг тавьж ажилласан. Энэ зорилт ч харьцангуй үр дүнтэй байж манай Сонгинохайрхан дүүрэгт 3 ээлжээр хичээллэдэг байсан сургуулиуд бүгд 2 ээлжид шилжиж эхэлсэн.

Гэтэл энэ яамны дарга нар, мэргэжилтнүүдээс чинь болж энэ зорилт буцаад ухрах тийшээ хандчихлаа. Бид хөөцөлдөж байгаад жилийн төсөвт сургууль бариулахаар болон өргөтгөл бариулахаар төсөв суулгачихдаг.

Тэгээд дараа нь нөгөө төсвөөрөө ажлыг нь явуулах гэж энэ хэдэн төрийн албан хаагч нарын араас мөн ч олон жил хөөцөлдөж байна даа. Нэгэнт төсөв мөнгийг нь тавиад өгчихсөн байхад тэрийг ном журмаар нь шуурхайхан шиг явуулчихаж болмоор санагдах юм.

Манай СХД-т баригдаж байгаа 62-р сургуулийн барилга гэхэд яг л энэ шалтгаанаас болж зогссон. Одоо 9-р сарын 1-нд хичээл орлоо гэхэд бүр 4 ээлжээр ч хичээллэж мэдэхээр хүнд нөхцөл байдалтай боллоо.

Яам цаашдаа энэ асуудал дээр онцгойлон анхаарч энэ хөрөнгө оруулалтын ажлуудаа цахимаар хурдан шуурхай явуулдаг, явц процессыг нь хянадаг, урьдчилж тооцож төлөвлөдөг байдал руу оруулахгүй бол бид урагшлаад байна уу? ухраад байна уу? гэдэг асуултыг асуух эрх л үлдэх бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.