• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Амжилт Эд Баялаг Мөнгө Дуудах ХОРИН НЭГЭН Дарь Эхээ Харсан Даруйдаа Шэйр хийгээрэй

Амжилт Эд Баялаг Мөнгө Дуудах ХОРИН НЭГЭН Дарь Эхээ Харсан Даруйдаа Шэйр хийгээрэй

Хорин нэгэн дарь эх – бэлгэдэл:

Занабазарын ”Ногоон дарь эх” Парист дуудлага худалдаанд орох гэж байна

Нүршин бавын Дулам (Баатар Дулам). Дайсан тотгор тэрсүүдийн хөнөөлийг арилгагч Нүршин бавын Дулам нь улаан өнгөтэй, сүр хилэнт байдалтай, хоёр мутарынхаа барууныг сунгаж бумба барьсан, зүүнийг хумиж удвал барьсан, элдэв эрдэнийн чимэг бүхий хормогч биедээ өмссөн байдалтай оршино.мирлуулагчбөгөөд намрын тунгалаг саран адил өнгөтэй, баруун мутраа сунган алган дээрээ өвчин ад тотгорыг арилгагч цагаан бумба барьсан, зүүн мутараа хумьсан байдлаар оршино.

Сэрдогжанжын Дулам (Алтан өнгөт Дулам). Нас хийгээд төгс эдлэлийг арвижуулагч Сэрдогжанжын Дулам нь алтан шар өнгөтэй, баясгалант байдалтай, баруун мутартаа нас буян, эд хөрөнгө арвижуулагч бумба барьсан байдлаар оршино.Цэпэл Дулам (Нас арвижуулагч Дулам). Насан хишиг хайрлагч Дулам нь шар өнгөтэй, баруун мутараа сунгаж насан хутгыг нэмэгч шар өнгийн бумба барьсан байдлаар оршино.Хум да догвын Дулам (Хум дууг дуурсгагч Дулам).

Эмэгтэйг эрхэнд хураагч Хум да догвын Дулам нь улаан өнгөтэй, хилэнт догшин байдалтай, хоёр мутарын баруундаа бүсгүй хүний сэтгэлийг уяраан татах бумба барьсан байдлаар оршино.Жигдэнсүмжил Дулам (Гурван ертөнцийг ялагч Дулам). Үл үзэгдэгч хүн бусын хорлолыг даран номхотгогч Жигдэнсүмжил Дулам нь улаан, хар өнгөтэй, ялимгүй догшин байдалтай, баруун мутраа сунгаж Жунбыг согтоон үйлдэгч бумба барьсан байдлаар оршино.

Жумба гэдэг нь Ишүра тэнгэр, савдаг зэрэг их чадалтныг боол болгосныг хэлдэг ажээ.жонба нь хар бараан өнгөтэй, амаа ангайсан, хилэнт байдалтай, баруун мутраар бусдын арвис тарнийн хорлолыг буцаах бумба барьсан байдлаар оршино.Дүдда жонбын Дулам (Шулмас дайсныг дарагч Дулам) Шулмас хийгээд дайсан тотгорыг дарагч Дулам нь улаан хүрэн өнгөтэй, догшин дүртэй, баруун мутартаа мэсэн хурыг буулгаж дайсныг дарах бумба барьсан байдлаар оршино.

Гончигсүмцон Дулам (Гурван эрдэнийг билэгдсэн Дулам). Амьтныг энэ ба хойдын хорлол, аюул бүхнээс авран хамгаалах гурван эрдэнийг билэгдсэн Дулам нь цагаан өнгөт, амирлангуй идэр залуугийн байдалтай, баруун мутартаа аюул бүхнийг аврагч бумба барьсан байдлаар оршино.Жигдэнбандүдма Дулам (Ертөнцийг эрхэнд хураагч Дулам). Шулмас, тэрсүүд буруу үзэлтнийг номхотгогч Дулам нь улаан өнгөтэй, тачаангуй байдалтай, баруун мутартаа шулмасын омгийг дарагч бумба барьсан байдалтай байна.

Пунсалдулам (Хоосролыг арилгагч Дулам). Үгээгүй ядуу хоосныг арилгаж амны хишгийг арвижуулагч Пунсал Дулам нь улбар шар өнгөтэй, нэг нүүрт, баруун мутартаа хоосоныг арилгагч бумба барьсан байдлаар оршино.Дашжунавын Дулам (Өлзийг гаргагч Дулам). Өлзий хутаг сайн сайхныг хайрлагч Дулам нь алтан шаргал өнгөтэй, амирлангуй байдалтай, баруун мутартаа өлзий бүгдийг өгөгч бумба барьсан байдлаар оршино.Мэдарбарвин Дулам (Гал мэт бадрагч Дулам).

Саад тотгорыг арилгагч Дулам нь улаан өнгөтэй, соёогоо ярзайлган гурван нүдийг эргэлдүүлсэн догшин дүртэй, баруун мутартаа саад зэтгэрийг арилгах бумба барьсан байна.Тониржанма Дулам (Хилэнт атираат Дулам). Саад зэтгэрийг хатган арилгагч Дулам нь хар бараан өнгөтэй, ялимгүй хилэнт атираа үзүүлсэн байдалтай, баруун мутартаа саад зэтгэрийг хатган арилгагч бумба барьсан байдалтай.

Шивочинму Дулам (Их амирлуулагч Дулам) Хилэнт түйтгэр, муу авъяас, ариун бусыг арилгагч Дулам нь цагаан өнгөтэй, баруун мутартаа хилэнцийг арилгагч бумба барьсан байна.Ригва хунлай Дулам (Ухааныг хумаас гаргагч Дулам) Оюун ухааныг арвижуулагч Дулам нь улаан өнгөтэй, баруун мутартаа оюун билэгийг арвижуулдаг бумба барьсан байна.

Жигдэн сүм ёовын Дулам (Гурван ертөнцийг хөдөлгөгч Дулам) Дайсан, хулгай, дээрмийг арилгагч Дулам нь Гүргүмийн туяа тогтсон адил улбар шар өнгөтэй, амирлангуй байдалтай, баруун мутартаа бусдын муу зүхлийг арилгагч бумба барьсан байна.

Дүгсэлжидма Дулам (Хорыг арилгагч Дулам). Лусын хорлолыг арилгагч Дулам нь саран адил агаан өнгөт амирлангуй, баруун мутартаа хорыг арилгагч бумба барьсан байна.Дунсалсэлвийн Дулам (Зовлонг арилгагч Дулам).

Хэрүүл тэмцэл, муу зүүд зэрэг зовлонг арилгагч Дулам нь цаст уулсын туяа адил цагаан өнгөтэй, баруун мутартаа зовлонг арилгагч бумба барьсан байна.Римнадсэлвийн Дулам (Хижиг өвчнийг арилгах Дулам) Хижиг өвчин тахлыг арилгах Дулам нь улаан шар өнгөтэй, баруун мутартаа өвчин тахалыг арилгах бумба барьсан оршино.

Пэрэнлэйдүвжид Дулам (Үйлсийг бүтээгч Дулам). Амирлангуй, дэлгэрэх, эрхэнд татах зэрэг бүх зүйлийг бүтээгч Дулам нь цагаан өнгөтэй, баруун мутартаа элдэв шид бүтээлийг өгөгч бумба барьсан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.