• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
ТОП МОДЕЛЬ Д.ПҮРЭВСҮРЭН: НӨХӨР МААНЬ МИНИЙ СЭВХЭНД ДУРТАЙ

ТОП МОДЕЛЬ Д.ПҮРЭВСҮРЭН: НӨХӨР МААНЬ МИНИЙ СЭВХЭНД ДУРТАЙ

18 насандаа анхны хайраа а.лтны м.агнат Ц.Мянганбаярт өгч, том охиноо төрүүлж байсан загвар өмсөгч, мисс Д.Пүрэвсүрэнгийн амьдрал тийм ч дардан байгаагүй. Хүүхдээрээ шахуу хүний хань болсон Пүүжээ Ц.Мянганбаяраас с.алснаас хойш хоёр дахь амьдралаа хожуу эхлүүлсэн ч дөрвөн хүүхдийн ээж болж амжсан.Тэрбээр хувийн бизнестэй, “З.анаду м.айнс” компанийн захирал Б.Ганбаяр гэгч залууг насны ханиараа сонгосон юм. .

Жүжигчин бүсгүй маань цахим орчиндоо идэвхтэй охид бүсгүйчүүддээ ч харамгүй зөвлөгөө өгдөг. Тэрээр нүүр хуудсандаа “Сэвхээ яаж арилгасан бэ гэж их асууж байна. Сэвх өөрөө жоохон бүдгэрсэнээс алга болоогүй. Нөхөр маань чиний сэвхэнд дуртай гэдэг болохоор огт тоохоо болисоон гэжээ.

Тэрээр удахгүй төрөх гэж байгаа болон төрсөн ээжүүддээ төрсөний дараа хэрхэн хурдан хугацаанд хэвийн жиндээ очих талаар зөвлөгөө өгсөн юм. Тэрээр энэ тухайгаа “Би яагаад ийм зураг хийж бичдэг вэ гэхээр маш олон шинэхэн төрсөн ээжүүд өөртөө санаа зовж надаас асуудаг. Жин бага, жин ихтэй ямар ч эмэгтэй байгалын жамыг адилхан туулдаг. Жин багатай гэхээрээ огт өөрчлөгддөггүй биш адилхан л аарцаг ташаа тэлж, булчин суларч дааврын өөрчлөлт явагдаж бие ядарч төрөх замаа бэлддэг. Жин бага тусам улам ядардаг.

Өөрөөрөө болон к.есар х.агалгаа бүгд ижил. Төрсний дараа би яадаг вэ? (Өөрөөрөө 4 төрсөн болохоор кесарыг мэдэхгүй байна) Төрөх орноосоо буугаад шууд доошоо харж хэвтдэг (саваа дарж) хоол ундаа идэж хэсэг амарсаны дараа зөөлөн, биед тухтай, бие засахад чөлөөтэй өвдөгнөөс х.өхний доор хүртэл өмсдөг даруулгыг чихэж өмсдөг. Үүнийгээ бүтэн 1 сар 24 цагийн турш өмсдөг. Усанд орохдоо л тайлна.

7 хоног халуун бурам уудаг, мөөгтэй шөл ууна. Төрсний дараа маш их бүр маш их өлсдөг тул ер нь хоол хоридоггүй. Яагаад гэвэл 24 цаг сүү үйлдвэрлэх ёстой, ядарсан биеийг хоол нойроор л тэнхрүүлнэ. Эхлээд хүүхдээ гадаа орчинтой дасга, сүүгээ сайн оруулж тогтворжуул, өөрөө тэнхэр тэгээд 4-6 сар болсны дараагаас өөртөө шаргуу анхаар. Гэхдээ эхний хугацаанд өөрийгөө хая гэсэн үг биш. Амруу орж байгаа хүнсээ бодолтой ид.

Төрөлтийн зай тооноос хамаараад буцаж хэвэндээ ороход хугацаа хэрэгтэй. 1жил,2жил,3жил түүнээс ч их. Гол нь хэвэндээ орхыг хүлээх биш байнгын хүчин чармайлт, давтамжит дасгал хөдөлгөөн хоолны зөв хэрэглээ нь чамайг чиний хүссэн чи болгоно шүү” хэмээн шинэхэн төрсөн болон удахгүй төрөх гэж буй бүсгүйчүүддээ зөвлөгөө өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.