• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЖИНГЭЭ УДИРДАЖ СУРАХ Нууц

ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЖИНГЭЭ УДИРДАЖ СУРАХ Нууц

ТА өдөрт хичнээн калор шатаадагаа мэдэх үү? Үүнийг шинжлэх ухааны аргаар бодож олдог. Доорхи томёогоор бодно.

Эрэгтэй хүнд:

66,47+(13,7 * ТАНЫ ЖИН кг) + (5 * ТАНЫ ӨНДӨР cм) – (6,8 * ТАНЫ НАС)

Эмэгтэй хүнд:

655,1+(9.6 * ТАНЫ ЖИН кг) + (1,8 * ТАНЫ ӨНДӨР cм)–(4,7 * ТАНЫ НАС)

Үүнээс бодож гарч ирсэн калорын хэмжээг та ПАЛ-Фактороор (буюу биеийн эрчимтэй хөдөлгөөний хэмжээ) үржүүлэхээр өдөртөө шатааж буй дундаж калорын хэмжээ гарна.

Жишээ нь өдөржингөө оффисд сууж, машиндаа түгжирдэг хүний ПАЛ-Фактор 1,3-1,4 байхад барилгачин хүнийх 2,0 байдаг. Спортоор тогтмол хичээллэдэг хүмүүсийн ПАЛ-Фактор 1,7 байдаг.

ЖИШЭЭ: эрэгтэй, 70 кг, 175 см, 30 нас, хүйс эр

66,47+(13,7 * 70) + (5 * 175) – (6,8 * 30) = 1696 калор

1696 * 1,3 = 2205 калор

Би өдөрт 2205 калор шатааж байна. Тэгэхээр турахын тулд би 2205 калороос бага иднэ, таргалахыг хүсвэл 2205 калороос их иднэ.

Ингээд л турах, таргалах, жингээ барихаа шинжлэх ухааны үндэстэйгээр удирдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.