• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Харласан суга цавийг хэрхэн цайруулах талаар та мэдэхгүй байна уу? Энэ аргыг хэрэглээд үзээрэй үнэхээр үр дүнтэй шүү.

Харласан суга цавийг хэрхэн цайруулах талаар та мэдэхгүй байна уу? Энэ аргыг хэрэглээд үзээрэй үнэхээр үр дүнтэй шүү.

Бүсгүйчүүдийн санааг ихээхэн зовоодог нэгэн асуудал нь харласан суга, нандин эрхтний арьс хоёр юм. Ихэвчлэн хөлс ихтэй, эсвэл нийлэг эдээр хийсэн хувцас өмсдөг, эсвэл татуургаар өнөө хоёрынхоо үсийг авчихдаг бүсгүйчүүдийн хэсэг арьс харлаж бараантдаг.

Мөн чанаргүй дезодрант, үс хусахад хэрэглэдэг тос, эсвэл татуургаар авах, хэтэрхий их хөлрөлт гэх мэт зүйлс суганы арьс харлах шалтгаан болдог. Хэрвээ та хэт их хөлөрдөг бол цайвар өнгийн хувцас өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй.

Хэрэв дезодрант хэрэглэснээс харшил үүсдэг бол дезодрант хэрэглэх гэсний хэрэггүй.

Энэ нь дулааны улирал ирэхэд, мөн баяр ёслол, шинэ жилийн үеэр яах аргагүй асуудал болдог. Тэдгээр урьдчилан сэргийлэлийн оронд байгалийн эмчилгээг сонгохыг зөвлөж байна.

Тэгвэл доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай

Байгалийн аргаар тэр хэсгийн арьсыг цайруулахыг хүсвэл 2 хоолны халбага сайтар нунтагласан жүржийн хальсыг тарагтай хольж түрхээд, 15-20 минутын дараа угааж болно. Эсвэл нимбэгний шүүсийг өргөст хэмхний шүүстэй холиод түрхэж болно. Гол нь дотоод эмзэг хэсгүүдэд бүү хүргээрэй.

1. Лемоны шүүсийг сахартай холиод суганы харласан хэсэгт түрхэнэ. Үүнийг 15 минут байлгаад угаана. Хоёр долоо хоног тогтмол хэрэглэсний дараа илт үр дүнгээ өгч суганы хар арьс цайрсан байхыг та анзаарна.

2. Төмс цайруулах үйлчилгээтэй. Төмсний шүүсийг харласан хэсэгт түрхэж ашиглана. Арьсны асуудалтай хэсэгт энэхүү аргыг хоёр долоо хоног хэрэглэсний дараа арьсанд хэрхэн өөрчлөлт гарахыг олж хараарай.

3. Бас нэгэн байгалийн арга бол шингэн дээр ижил хэмжээний лаймын шүүс, глицерин, сарнайн ус нэмнэ. Үүнийг унтахын өмнө асуудалтай хэсэгтээ массажлах байдлаар түрхэж хэрэглэнэ. Бүхий л шөнийн туршид байлгаад өглөө нь угааж арилгана. Хэдхэн өдрийн дотор чи үр дүнг нь харах болно.

4. Танай гал зууханд хөөлгөгч сод байдаг л биз дээ. Содыг устай холино. Үүнийг шүршүүрт орсны дараа суганы харласан хэсэгт түрхээд хаттал нь хүлээнэ. Хатсаны дараа бүлээн усаар угааж арилгана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.