• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Эдгээр хүнс танай хөргөгчинд байгаа бол шууд гаргаж хая!

Эдгээр хүнс танай хөргөгчинд байгаа бол шууд гаргаж хая!

Өнөө цагт хүнд хортой хүнс, тэжээл их болжээ. Таны эрүүл мэндэд аюул учруулах, огт идэж болохгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг хүргэхээр бэлтгэлээ. Магадгүй таны идэх дуртай бүх хүнс ч байж мэднэ. Доорх хүнсүүдийг огт ашиггүй гэж үгүйсгэхгүй ч хангалттай аюул учруулж болзошгүйг олон улсад хүлээн зөвшөөрч эхэлжээ.

  • Глютамат натри /Амт оруулагч/: йТа хүнсний нэмэлт бодис Е-621 буюу глютамат натри /monosodium glutamate/ орсон бүтээгдэхүүн бүү идэж бай. Та бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр энэ үг, тэмлдэглэгээ байгаа эсэхийг шалгаж бай. Байвал битгий ав. Энэ бол амт нэмэгдүүлэгч /оруулагч/ химийн бодис юм. Үйлдвэрлэгчид санаанд оромгүй бүтээгдэхүүнүүд ихээр хийх болжээ. Та энэ химийн амтлагчийн оронд байгалийн давс, чинжүү, элсэн чихэр гэх мэтийг хэрэглэх нь хамаагүй дээр.
  • Сахар орлуулагч: Ихэнх сахар орлуулагч ямар ч илчлэг агуулдаггүй эдийн засгийн маш их хэмнэлттэй гэдэг. Нэг сав чихэр орлуулагч ойролцоогоор 6-12 кг элсэн чихэртэй дүйдэг. Гэхдээ үүнд та сохроор итгэх хэрэггүй. Тиймээс бид батлая. Чихэр орлуулагч улаан хоолойгоор дамжин биед нүүрс усыг бий болгодог гэж ойлгодог. Гэвч энэ бол худлаа. \”Хуурамч нүүрс ус\” таны биед нэвтрээд 24 цагийн дараа танд маш хүчтэй өлсгөх мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс сахар оруулагчийг бүү хэрэглэ.
  • Трансжиры: 72,5%-иас доош агууламжтай цөцгийн тосыг хэзээ ч бүү хэрэглэ. Үүнд багахан хэмжээний ургамлын тос болон устөрөгч байдаг. 82,5%-иас бага агууламжтай цөцгийн тос байж болохгүй. Хэрвээ та тийм агууламжтай цөцгийн тос олж чадахгүй байгаа бол ургамлын тос хэрэглэ.
  • Жимсний чанамал: Жимсний чанамалууд хамгийн хүчтэй антиоксидант. Антиоксидант гэдэг нь хvний бие организмын нэгдэх исэлдлийг саатуулж бууруулдаг химийн бодисууд юм. Хэзээ ч та байгалийн цэвэр хэлбэрээр байгаа интоорыг хадгалж чадахгүй. Өөрөөр хэлбэл байгалийн чанамлыг удаан хугацаагаар хадгалах бололцоогүй байдаг.
  • Тахианы мах: Ерөнхийдөө эрчүүд тахианы мах идэж болохгүй. Яагаад гэвэл бүх тахианууд даавар /гормон/ гэсэн үг. Нэг тахианы мах 6 эмэгтэй хүний прогестерон даавар /гормон/ агуулж байдаг. Эр хүн эмэгтэй хүний даавар ууж идэж эхэлвэл, байгалийн тестостерон /эр бэлгийн даавар/ унаж дараа нь буцаж хэвэндээ ордоггүй байна. Тахианы махыг жинхэнэ арилжааны бараа болгох юм. Ингэж болохгүй.
  • Дүрдэг цай: Жинхэнэ натурал цай ууж байх хэрэгтэй. Хэзээ ч битгий нэмэлт бодистой дүрдэг цай ууж бай. Бүх төрлийн дүрдэг цайнд өнгө, амт, үнэр оруулахын тулд жүржийн хүчил, дараа нь нимбэгний хүчил, дараа нь бусад ямар нэгэн хүчлүүд хийдэг. Гэтэл бид бие организмаасаа хэрэгцээт хүчлүүдээ авдаг.
  • Хөөлгөсөн ба цагаан талх: Исгэсэн талх идэх нь та мөөгөнцөр идэхтэй адил. Хөх тарианы талх танд давуу эрх өгнө. Боловсруулсан дээд зэргийн цагаан гурил, бусад боловсруулсан бүтээгдэхүүнүүд үнэндээ дээд зэргийн хортой хүнсний бүтээгдэхүүн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.