• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Тээврийн хэрэгслийн торгуулийг тэглэх санал гарсантай холбоотой санал асуулга. Та үүнийг дэмжиж байвал шэйр хийгээрэй.

Тээврийн хэрэгслийн торгуулийг тэглэх санал гарсантай холбоотой санал асуулга. Та үүнийг дэмжиж байвал шэйр хийгээрэй.

Жолооч нарт ногдуулсан торгууль 5 тэрбум хүрчээ. Монгол улсад нийт 871,350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 501,934 буюу 57,6 хувь нь нийслэлд бүртгэлтэй. Үүнээс 10 ба түүнээс дээш торгуультай 63 мянга гаруй жолооч замын хөдөлгөөнд оролцож байна.

Хурд хэтрүүлсэн, улаан гэрлээр орсон, нэгдүгээр эгнээгээр зорчсон жолоочийг тухай бүрт нь торгож, торгуулийн хуудсыг гэрийнх нь хаягаар хүргэдэг болоод олон жилийг үдэж буй. Гэсэн ч хуульд “15 хоногийн дотор торгуулиа төл” гэж заасныг биелүүлдэг чих зөөлөнтэй нөхөд ховор.

Банк болон банк бус санхүүгийн байгууллагын лизингээр машин авсан жолооч нар л торгуулийн төлбөрөө хугацаандаа төлдөг гэхэд болно.

Харин бусад нь автомашинаа зарах үедээ л өрөө төлж барагдуулдаг гэхэд хилсдэхгүй. Заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргах ёстой.

Торгуулиа төлөөгүй байхад Торгууль байгаа эсэхийг шалгах хэрэгтэй Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ албадан арга хэмжээ авах хуулийн зохицуулалт байхгүй учраас жолооч нар торгуулж буйгаа ч юман чинээ боддоггүй бололтой. Түүнээс биш 100 удаа торгуулна гэдэг бол өөртөө дүгнэлт хийж, жолоо барихад тэнцэж чадаж байна уу гэдгээ шүүн тунгаачих хангалттай дохио.

ТЦА-аас 2019 онд нийт 2.02 сая зөрчил илрүүлж, 1.7 саяд нь торгуулийн шийтгэл ногдуулсан нь гуравхан сая хүн амтай нийслэл хотод мэдээж ахадсан их тоо. Замын цагдаа ба со-гт-уу жолооч Ингэхдээ бусдын автомашин жолоодож яваад зөрчил гаргасан тохиолдолд тухайн жолооч болон автомашин хоёрт тус тусдаа торгууль бичигддэг байна.

Тодруулбал, 2019 оны байдлаар 100-гаас дээш удаагийн торгуультай нийт 86 жолооч, 200-гаас дээш торгуультай гурван жолооч бусад нь 101-ээс дээш 174 удаагийнх хүртэл торгуультай байна.

Харин 100-гаас дээш удаагийн торгуультай нийт 351 автомашин, 300-гаас дээш торгуультай хоёр, 200-гаас дээш торгуультай ес, 101-231 хүртэл удаагийн торгуультай нийт 340 автомашин байгаа аж.Монгол Улс торгуулын орон болсон.

Иргэдээ байж болох бүх аргаар торгож эдийн засгаа бүрдүүлдэг Улс манай орноос өөр байхгүй. Тэгвэл 7 сарын нэгнээс иргэдийн автомашины торгуулийг нэг удаад тэглэх талаар хэлэлцэж байна. Замын цагдаа нарын суу алдар бадраг | News.MN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.