• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг үргэжлүүлэн олгоно. Гэхдээ иргэд дараах зааврыг унш.

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг үргэжлүүлэн олгоно. Гэхдээ иргэд дараах зааврыг унш.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэр 2021 оны 7-р сарын 1-нээр дуусгавар болно. Энэ нэмэгдлийг үргэлжлүүлэн олгох эсэх шийдвэрийг удахгүй гаргах болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Тэрээр “Энэ оны төсвийн гүйцэтгэлийг харвал төсвийн орлого 5,31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ тоо өнөөгийн нөхцөлд чамлахааргүй тоо. Төсвийн орлогын дүнг харвал 2020 оны мөн үетэй харьцуулахад нэмэгдэж, 2019 оны гүйцэтгэлээс давж гарсан. Эдийн засгийн өсөлтийг хадгалах ажил үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Энэ жил экспортын гол түүхий эдийн үнэ төсөв дээр тэнцвэржүүлсэн үнийн төсөөллөөс харьцангуй таатай байгаа нь мөн нөлөөллөө.

Энэ хугацаанд бидэнд өгсөн сайн үр дүн бол зургаан сарын хугацаанд ковидын нөхцөл байдалтай байсан ч хорио цээрийн дэглэмээ баримталж, эдийн засагт оролцогч талуудад нээлттэй байсны үр дүнд эдийн засгийн гол параметрүүд эерэг дүнтэй гарлаа.

Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө, тог дулааны мөнгө, халамж, тэтгэврийн хөнгөлөлт дуусч байгаа. Үүнийг цааш нь маш сайн судалгааны үндэслэлтэйгээр алийг нь яаж үргэлжлүүлэх вэ, алийг нь зогсоох вэ гэдгээс шалтгаалж төсвийн тодотгол хийгдэх үгүй нь шийдэгдэнэ. Цаашид төсөв ямар хэмжээнд ачаалал авч чадахаа ойрын хугацаанд гаргана.

Үүний тулд оны эцсийн төсөөлөл, эрүүл мэндийн нөхцөл, экспортын нөхцөл байдлаа зөв тооцсоноор төсөв дээр дааж чадах хэмжээний шийдвэрээ гаргана. Одоогийн урьдчилсан нөхцөл байдлаар тог, дулаан усны үйлчилгээний чөлөөлөлтийг зогсоох тал дээр хадгалах, хүүхдийн мөнгийг ковидын нөхцөл байдалтай уялдуулж, шууд 100 хувь зогсоолгүйгээр төсөв дээр хэрхэн яаж даах вэ , төсвийн потенцаиалыг харгалзан шийдвэр гаргана гэж харж байгаа” гэлээ.

Ингэж хэлэхийн учир нь ард иргэд туйлдаж өнөөдөр ковидоор өвчлөөгүй хүнтэй өрх гэж бараг үгүй болсон. Үүнтэйгээ эвлэрсэн мэт мэргэжлийн байгууллагууд ч утсаа авахгүй өөрсдөө барьц алдаж байгаа нь ч нууц биш. Ковидоор халдварлачхаад яах ч учраа олохгүй байгаа иргэдийг холбогдох газрууд нь тоохгүй болохоор тэд үхэлтэй нүүр тулах нь гэж айж байна. Дунджаас доогуур амьдралтай өрхүүд

“Эм тангаа авч чадахгүй болохоор дасан зохицохоос яах билээ” гээд гудамжаар нэг алхалж, хоногийн хоолныхоо төлөө халдварласнаа нуун, шүд зууж “СОХОР ЗООСНЫ ДУУЛЬ” лугаа адил зүтгэж байна. Ядаж байхад шинжилгээний цэгүүдийг үнэ төлбөртэй болгосон тул жил орчмын хугацаанд үе үе олон хоног хөл хорионд байж эдийн засгийн ч, эрүүл мэндийн ч хувьд туйлдаад байгаа ард иргэдэд ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ МӨНГӨ даанч алга. Тиймээс НААДМЫН 10 тэрбум төгрөгийг ТАВХАН өдрийн дотор салхинд хийсгэх бус КОВИДЫН ЭМЧИЛГЭЭНИЙ БАГЦ эм, PSR шинжилгээний УРВАЛЖИД зарцуулах нь улстөрчдийн, тэр тусмаа Сангийн сайд таны хийх ёстой ажил, үүрэг болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.