• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
ХАМГИЙН ТҮРҮҮНД ОГЦРОХ САЙДУУДЫН НЭРС ТОДОРЧЭЭ… Дэмжиж байна уу?

ХАМГИЙН ТҮРҮҮНД ОГЦРОХ САЙДУУДЫН НЭРС ТОДОРЧЭЭ… Дэмжиж байна уу?

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын тухай хэвлэлүүд ихэд бичиж байна. Тэр мэдээллээс тоймлон хүргэвээс Засгийн газар кабинетаараа огцрохгүй бөгөөд 5-7 сайдаар тахил өргөнө гэсэн мэдээлэл хөвөрч байна.

У.Хүрэлсүх намын даргын тамгаа нутгийн дүү Л.Оюун-Эрдэнэдээ өгч суудлыг нь бөхлөх гэнэ. Хамгийн түрүүнд явах Шадар сайд С.Амарсайхан (Мань эрийг үлдээгээд дахиад Шадар нэмж Н.Энхбаярын өрийг дарах) гэсэн мэдээлэл давамгайлж байна.

Эрүүл мэндийн сайд Н.Энхболд, БОЯ-ны сайд Уртнасан, Соёлын сайд Ч.Номин, БХБЯ-ны сайд Мөнхбаатар, НХХЯ-ны сайд А.Ариунзаяа нарыг хэвлэл мэдээлэл, олон нийт нэрлэсэн байх юм.

Мөн Эрчим хүчны сайд Н.Тавинбэх гэдэг нөхрийн суудлыг МАХН авна гээд шүлсээ гоожуулж байгаа гэх. Яарсан, сандарсан, хүлээсэн, нэхсэн, гомдсон нөхдүүд МАН хавиар эргэлдэж байгаа сурагтай. Хэвлэлийн тэр тусмаа сошиалын таамаг голдуу мэдээ ч гэлээ улс төрчдөд өгч буй олон нийтийн дүгнэлт, өгч буй оноо гэдгийг бодох л хэрэгтэй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.