• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Уяачид: Долдугаар сарын 11, 12-ндоо нэг бужигнаад л, халдвар хамгааллын дэглэмээ чангалчихад манай ард иргэд эсэргүүцэхгүй.

Уяачид: Долдугаар сарын 11, 12-ндоо нэг бужигнаад л, халдвар хамгааллын дэглэмээ чангалчихад манай ард иргэд эсэргүүцэхгүй.

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай батлахыг шаардаж, өргөх бичиг барьж буйгаа өнөөдөр мэдэгдэв. Мөн тэд бүх сум, аймаг, улсын баяр наадмыг халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, долдугаар сарын 11-нээс 15-ны хооронд нэг өдөр зохион байгуулах, улаан бүсээр зарлаж, хатуу хөл хорио зарласан аймаг, сумдын удирдлага өөрсдийн бүрэн эрхийн дагуу богино хугацаагаар хойшлуулан зохион байгуулах эрх олгож шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар Сайд С.Амарсайхан нараас шаардлаа.

Тод манлай уяач Ц.ДУЛАМСҮРЭН: -Эрлийз морь уяж, уралдаж байгаа нь өв соёл биш. Дэлхийд өөр өөр ангиллаар уралдаж байна. Хөдөө орон нутгийн ард иргэд наадаж чадахгүй байдалд хүрлээ. Улаанбаатар хотын хэдхэн хүмүүс наадаж, уралдах гэж байна. Ийм алагчилсан наадам байж болохгүй. Монголын уяачдын 90 гаруй хувь нь хөдөө орон нутагтаа амьдарч байна. Энд цөөхөн бизнесмен хүмүүс наадаж, наадам үймүүлэх хүмүүс гэж байна.

Тод манлай уяач Б.МӨНХТӨР: -Улаанбаатар хотод зөвхөн морь уралдана гэсэн шийдвэрийн дагуу хөдөөний уяачид Хүй долоон худаг руу шавах боллоо. Жинхэнэ хүний бөөгнөрөл тэнд үүсч байна. Наадам хойшлуулна гэж байж болшгүй зүйл. Уяач бидний уяа жигдэрсэн, морь эвлэсэн энэ үед наадам хойшлуулна гэдэг утгагүй.

Наймдугаар сар руу наадмыг хойшлуулсан ч уяачид наана нь морио уралдуулна. Сум, багийн засаг захиргааны хүмүүс хөдөө наадмыг хорьсон ч иргэд нэгдээд, нэг газар очоод, наадмаа хийж л таарна. Тиймээс бүх сум, аймаг, багийнхан наадмаа зэрэг хийгээд, зэрэг уралдаасай гэж бодож байна. Зэрэг хийгээд л маргаашаас нь морь уралдуулахгүй гэсэн шийдвэрээ гаргачих хэрэгтэй.

Тэгвэл манай нэг ч уяач морио уралдуулахгүй. Долдугаар сарын 11, 12-ндоо нэг бужигнаад л, халдвар хамгааллын дэглэмээ чангалчихад манай ард иргэд эсэргүүцэхгүй. Наадмыг төр засаг бус ард түмэн хийдэг. Төр засаг зохион байгуулах л үүрэгтэй. Энэ зун үнэхээр сайхан ногоороод уралдаж баймаар цаг байна. Энийг битгий хааж боогооч. Гаргасан шийдвэрээ эргэж хараач. Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны

ЕНБД, хуульч М.АРИУНБОЛД: -Хөдөө орон нутгийн уяачдын эрх ашгийг хүндэтгэн үзээд, нэг өдөр бүх орон даяар зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад, баяр наадмаа зохион байгуулах нь зөв гэсэн шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нарт өргөн бариад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.