• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Б.Цэцэг: Яагаад сонгууль хийвээ, ПСР-аа үнэгүй болго…

Б.Цэцэг: Яагаад сонгууль хийвээ, ПСР-аа үнэгүй болго…

Бидний сайн мэддэгээр дух Цэцэг Бямбаа маань саяхан бие давхар, халдвар авсан талаараа бичиж байсан. Тэгвэл өнөөдөр тэрээр эмнэлэгээс шууд бичлэг хийжээ

“Энэ өвчин  бол ердөөсөө тоглоом биш шүү. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар  барьж хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай” хэмээн захьжээ.

Мөн тэрээр төр засагтаа маш гомдолтой байгаагаа илэрхийлээд амжсан юм.

“Яагаад ингэж аймар тартагт нь тулгачихваа? Яагаад сонгуулиа хийвээ? PCR шинжилгээг үнэгүй авахыг хүсч байгаагаа илэрхийлээд мөн, хаа нэгтээ хэн нэгэн хүн эм тариагаа авах мөнгөгүй буцаж байвал чадахаараа нэгэндээ туслаарай. Бид одоо Эрүүл Мэндийн Яамандаа туслах хэрэгтэй…. Ямар ч төсөвгүй эм тариа, ор хүрэлцэхгүй байгаа хүнд үед 10 тэрбумаар наадам хийх гээд байж байна. Үнэхээр гомдож байна” хэмээн нулимсаа барьж ядан уйлж сууна.

Мөн тэрээр,

“2 жилийн хугацаанд хөл хорионд байсан хүмүүс эдийн засгийн хувьд, сэтгэл санааны хувьд маш хэцүү байгаа. Эдгээр хүмүүс өнөөдөр өвдсөн үгүйгээ ч мэдэхгүй талхныхаа таван цаасны төлөө гараад ажлаа хийж байгаа. Шинжилгээ өгөхдөө хэн 80,90 мянган төгрөг гаргаж ирээд PCR өгөх чадалтай байгаа вэ? Ядуу иргэд чинь үхээд дуусах вий дээ. Ядуу ч гэсэн монгол хүн баялаг юм даа. Иймд боломжгүй нэгэндээ чадахаараа туслаарай”гэж хүсжээ.

Бичлэгийн бүтэн үзэхийг хүсвэл: Tsetseg Byambaa //FB хаяг/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.