• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Сар бүр үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгох шийдвэр гарлаа. Хэрвээ энэ үнэн бол…

Сар бүр үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгох шийдвэр гарлаа. Хэрвээ энэ үнэн бол…

Xөгжлийн бэpxшээлтэй xvнд сэpгээн зacax болон тусламж, сйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр зacaлч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгоно.

Мөн: 1.Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа арга зүйч, багш, туслах багш, нийгмийн ажилтан

2.Ахмад настан, хөгжлийн бэpxшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн газарт ажиллаж байгаа асрагчид ажлаа хийх хугацаанд нь сар бүр үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгохоор боллоо.

Ингэснээр 120 орчим эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, 30 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, 28 асрагч нэмэгдэл авах юм.

Шаардагдах хөрөнгийг энэ оны батлагдсан төсвөөсөө гаргах, цаашид жил бүрийн төсвийн төсөлд тусган санхүүжүүлэхийг сайд А.Ариунзаяа, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.