• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Уншсан хүн нь найдвартай баяжиж ёндоордог шүү. Заавал уншаарай….

Уншсан хүн нь найдвартай баяжиж ёндоордог шүү. Заавал уншаарай….

Би нэгэн зүйлийг уншаад надад итгэмээргүй зүйл тохиолдож байсан юм. Итгээд түүнийг уншсан харин надад аз авчирсан гэж хэлж болох юм. Тэр тексүүд болон зургыг хайгаад олохгүй хэдэн сар өнгөрлөө.

Харин би өнөөдөр олсон бөгөөд үүнийгээ та бүхэндээ хуваалцах нь зөв гэж бодоод оруулж байна.

УНШААД ШЕЙР ХИЙГЭЭРЭЙ ЗААВАЛ

Говьд бороо орж байгаад зогссоны дараа могойнууд ташуур хаячихсан мэт эв эгцхэн болоод хэвтэж байдаг. Солонго татахыг харж байгаа юм уу гэмээр. Нарлаж буй царай нь тэр юм байлгүй.

Ургаж байгаа наран доогуур харахад нүх болгоны аман дээр могой хэвтсэн нь борооны ус тогтсон юм шиг гялтайж харагддаг гэж эмэг ээж минь ярьдаг байв. Багадаа би хад бутан дунд хурга хариулж яваад юм юмыг шагайж хардаг, сонирхдог байжээ.

Хүүхдийн саваагүй зангийнх биз. Нэг удаа нисэх онгоцны өрөөсөн далавч шиг тэнгэр өөд гозойсон том хадны доогуур орсон нүх хонгилыг шагайж харж яваад толгойн үс з.а.р.с.х.и.йж билээ. Хадны хонгилд олон могой цуглажээ.

Цагаан сарын боов өрчихсөн юм шиг харагдлаа. Түүнээс хойш би элдэв агуй хонгил руу харах гэж дурладаггүй болсон. Харин морьтой явж байхад бут сондуул шүжигнүүлээд том могой шургахад морь үргээд байдаг.

Бас 1930-аад онд анчин Лүүсэр гэдэг хүн Хөнжлийн уулын баруун хойно байдаг Мүүлэнгийн цавд сууж байтал чөдөртэй морь нь нэг жалганы зүгээс хүчтэй соролтод татагдаад байх шиг санагдахаар нь ажиглавал нэг шавар хонгилоос тэмээнийхээс дутуугүй нүдтэй том м.огой а.маа а.нга.йч.их.сан харагдахыг үзээд санд.ра.хдаа бу.уд.аж орхисон юм байна.

Дараа жил нь тэр шавар нүхнээс их тос урсаж эвгүй үнэр гараад байсан гэжээ. Энэ бол хүмүүсийн ам дамжсан яриа. Гэхдээ газар усны нэр, байрлал, нутгийн хүмүүсийн нэр хаяг тохирч байгаа нь сонин.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.