• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Шуудхан хэлэхэд Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахдаа аваад өгчихлөө.

Шуудхан хэлэхэд Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахдаа аваад өгчихлөө.

Шуудхан хэлэхэд Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахдаа аваад өгчихлөө. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Х.Баттулгын ачаар анхны цахим наадмыг хийж байсан Б.Баатар туршлагагүйтсэн үү яасан найр наадам дээр дуулж болохгүй харууслын дууг сүртэй бүжиг ая, дантай хослуулсан хийсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлээд амжсан.

Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцландаа “Би эхээс хоёулаа. Ээж маань хөгжимчин хүн. Миний аав зураач. Би айлын том хүү. “HERO”-гийн Б.Баатар бид хоёр эцэг нэгтэй ах дүүс.

Би ийм ахтайгаараа бахархдаг. Амьдрал их баялаг юм билээ. Бидний хувьд олон төстэй зүйл бий. Хоёр өөр салбарт ч өөрөө өөрийнхөөрөө л зүтгэж яваа залуус. Би ахдаа хайртай. Сайн дүүтэй азтай ах байгаасай гэж би боддог юм. Амьдрал надад ах бэлэглэсэнд билэгшээдэг” хэмээн ярьжээ.

Гэтэл энэ жил Б.Баатар дахиад л найруулахаар болчихлоо. Уг нь энэ жилийн наадмыг Г.Цоггэрэл, Н.Наранбаатар, Б.Баатар гурав найруулахаар шалгарсан нь олон хүнд Ёстой л үзэх юмтай наадам болох нь гэсэн хүлээлтийг өгөөд байсан.

Гэвч цар тахал нэрийн дор ганцхан хүнд шилжүүлсэн нь ах нь байж таарах… Залуухан Ерөнхий сайд анх гарч ирэхдээ ашиг сонирхлоос ангид байна хэмээж байсан ч өөрийнхнөө эзэмшдэг Херо компанидаа Наадам хий гээд өгчих нь хэн зохистой вэ.

Б.Баатарын найруулсан жүжгүүд эхэндээ хүмүүст таалагддаг байсан ч одоо бол үзэгчид аль ч талаас нь хараад таньдаг болчихоод байгаа. Өнөө л нэг улиг болсон Б.Баатар хэмээх хүн ч цөөнгүй. Ард иргэдийн сэтгэл санааг ардын наадмаар өргөж, дэмнэж өгөх ёстой ч ахаараа хийлгэх чинь

Хөл хориотой энэ үед олон хүнийг нэг дор цуглуулахгүй, цомхон хүрээнд тэмдэглэх, үзэгчгүй наадам зохион байгуулах шийдвэр гарч, Үндэсний их баяр наадмын хорооноос ч энэ жил технологийн дэвшил, шийдлийг ашиглан үзэгчдийн хүртээл болгохоо зарласан. Харин Херо Б.Баатар найруулагч энэ жилийн үндэсний их баяр наадмыг өөрийн хүссэнээр, төв цэнгэлдэх хүрээлэнд бус Улаанбаатар хотоос 96 километрын зайд шинэ содон найруулгаар нээлт хийхийг харах л үлдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.