• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
3арим байгууллагууд өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т мэдэгдээд байна.

3арим байгууллагууд өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т мэдэгдээд байна.

УОК-ын ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар хоолны болон амралтын газарт тогтоосон хязгаарлалтыг 10 хоногоор сунгаж, зарим газрын үйл ажиллагааг мөн хязгаарлах шийдвэрийг гаргасан билээ. Тус шийдвэрийг эсэргүүцэж зарим байгууллагууд өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т мэдэгдээд байна.

Үүнд:

“Төр засгийнхаа ко.ви.дтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, э.р.үүл ахуй ха.лд.вар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа.

Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс заалаар үйлчлэхгүй гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нилээд олон сар ажилласангүй.

Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй монгол улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хо,ри.оны улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна.

Сүүлийн үед ха.лд.ва.рын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ?

Ха.лд.варын тархалтыг зогсоохын тулд төр засаг манлайлан хүний бөөгнөрөл үүсгэх ажлуудаа зогсоох ёстой биш үү.

Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хо.рио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна.

Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна.

Ха.лд.вар ха.мг.ааллын дэглэмээ чандлан мөрдөж ажиллах болно.

Үйлчлүүлэгчдийнхээ ухамсарт ч бүрэн итгэж байна.

Хамтдаа, ухамсартайгаар ха.лд.вар хамгааллын дэглэмээ барьж, ко.ви.дтой тэмцэж, эдийн засгаа сэргээцгээе.

УОК, Мэргэжлийн хяналтын болон хууль хүчний байгууллагууд ТОРГОХ• ХҮЧЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСООХ арга хэмжээнүүдээ төр засагт ч адилхан хэрэгжүүлнэ үү.

Мөн үйлчилгээний чиглэлээр нь хавтгайруулалгүй, байгууллага нэгж бүрт халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа эсэх дээр хяналт тавьж, зөрчлийг арилгуулж, хязгаарлалт тавьж хариуцлага тооцож ажиллана уу” гэлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.