• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Өөрийгөө хууль зүйн яамны мэргэжилтэн, албаны тэрэгтэй явж байна гэсэн этгээдэд ЦЕГ-с хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

Өөрийгөө хууль зүйн яамны мэргэжилтэн, албаны тэрэгтэй явж байна гэсэн этгээдэд ЦЕГ-с хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

Олон нийтийн цахим сүлжээнд өөрийгөө Х.ууль зүйн яамны мэргэжилтэн, албаны тэрэгтэй явж байна гэж танилцуулсан залуугийн талаарх бичлэг бүхий мэдээлэл цацагдсантай холбогдуулан ЦЕГ-аас залрууллаа.

ЦЕГ-аас “Шалгалтын явцад урьдчилсан байдлаар 28 настай, эрэгтэй С гэгч нь 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 20.00 цаг орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Маршалын замд 0073 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа жолооч иргэнтэй үл ойлголцож, улмаар өөрийгөө Х.ууль зүй, дотоод хэргийн яа.мны мэргэжилтэн, албан ажлаар албаны тэрэгтэй явж байна хэмээн тусгай дуут дохио ашигласан уг үйлдэлд нь Тээврийн цагдаагийн албаны М.өрдөн шалгах газрын 3өрчил шалгах хэлтэст холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.

Тухайн асуудалд нэр холбогдогч иргэн С нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон ца.гда.агийн байгууллагад ажилладаггүй болохыг албан ёсоор, хари.уцлагатайгаар мэдэгдэж байна.

Иргэний тус үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.8-д заасан “Зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон зө.вшөөрөлгүйгээр тусгай дуут болон гэрлэн дохиог тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.16-д заасан “Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр то.pгоно” хуулийн зохицуулалттай байдаг” гэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.