• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хөхний даруулга тогтмол зүүх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Хөхний даруулга тогтмол зүүх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Жилд дунджаар 180,000 гаруй эмэгтэй хүмүүс хөхний хорт хавдраар өвчилж, 40,000 гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг. Хөхний хорт хавдар үүсэх гол шалтгаануудын нэг нь хөхөвч гэж үздэг. Тэгвэл хөхөвч зүүхгүй байсны ачаар эмэгтэй хүний биед итгэмээргүй олон эерэг өөрчлөлтийг өгдөг байна.

  1. Хөхний даруулга хөхний хэлбэрийг алдагдуулдаг: Байнга хөхний даруулга зүүгээд байвал хөхний холбоос болон булчингууд үүргээ гүйцэтгэхээ больж хөхний хэлбэрийг алдагдуулахад хүргэдэг байна. Хөхийг маш бат бөх гэхдээ нимгэн арьс бүрхэж байдаг бөгөөд олон тооны холбоосуудаар холбогдсон байдаг. Хөхний даруулга нь эдгээр холбоосуудын үйл ажиллагааг идэвхгүй болгож унжихад хүргэнэ. Хөхний даруулга зүүхгүй бол холбоосуудын хэвийн үйл ажиллагаа идэвхжиж байгалийн төрхөө хадгална.
  1. Хөхний даруулга нь хоргүй чанарын ургацаг үүсгэдэг: Саяхны нэгэн судалгааны үр дүнгээс харахад хөхний даруулга болон хоргүй чанарын ургацаг нь холбоотой болохыг тогтоожээ. Хөхний даруулга зүүхээ больсноос хойш ийм оноштой бүсгүйчүүдийн 90 хувь нь биеийн байдал сайжирсан байна.
  1. Хөхний даруулга нь мөр болон хүзүүний өвдөлт үүсгэж болно: Хэсэг бүлэг эмэгтэйчүүдэд туршилт хийжээ. хөхний даруулга зүүхгүй байхад биед гарах өөрчлөлтийг анхаарах. Туршилтаас хойш бүсгүйчүүдийн 79 хувь нь цааш хөхний даруулга зүүхгүй байхаар шийдсэн байна. Яагаад гэвэл туршилтын явцад нуруу, хүзүүгээр өвдөхөө больжээ.
  1. Хөхний чөлөөт массаж: Хөхний даруулгагүй явахад хөх өөрөө өөртөө иллэг хийж өгдөг. Ингэснээр цусны эргэлт сайжирч хөхний аливаа өвчлөл үүсэхээс урьдчилан сэргийлж чадна. Судалгаанаас харахад 44-50 насны эмэгтэйчүүдийн нас баралтын гол шалтгаан нь хөхний хорт хавдар гэж тогтоогдсон бөгөөд хөхний хорт хавдар эрт оношлогдох тусмаа эдгэрэх боломж өндөр байдаг байна. Тиймээс нэг өдөр ч гэсэн хөхөө амрааж даруулгаас татгалзан аюулт өвчнөөс сэргийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.