• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Амны хаалтаа ЗӨВХӨН Moнrолд цоолдог уу?

Амны хаалтаа ЗӨВХӨН Moнrолд цоолдог уу?

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд оролцсон цэргийн үлээвэр хөгжимчид маскаа амны хэсэгт нь цоолж, бүрээгээ үлээсэн нь ихээхэн шуугиан дагуулаад байгаа билээ. Гадаадын зарим сайтад монголчуудыг шоолсон тухай мэдээлэл ч гараад амжсан.

Гэтэл энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдсэн үед Монголд төдийгүй бусад улс орны үлээвэр хөгжимчдийн өмнө тулгарсан хүндхэн асуудал болжээ.

Панола коллежийн жазз хамтлагийн хөгжимчид даавуун амны хаалт зүүн, түүнийгээ хөндлөн чиглэлд зүсч 30 минут тутамд маскаа сольдог байна.

Өнгөрсөн оны зургаадугаар сараас эхэлж үлээвэр хөгжимчдөд зориулсан тусгай амны хаалтыг янз бүрээр гарах болжээ. Лимбэчдийн амны хаалтыг сайн чанарын полиэстр, спандекс хольцтой сунгах даавуугаар хийсэн байна. Лимбийг хэвтээ байдлаар оруулахын тулд масканд цоорхойнууд гаргажээ.

Лимбэчдэд зориулсан амны хаалт ширхэг нь 12 доллараар худалдаалагддаг .

Лимбэчдэд зориулсан амны хаалт, ширхэг нь 12 долларын үнэтэй.

Өмнөх оны намраас үлээвэр хөгжимчдөд зориулсан өөр нэг төрлийн маск гарсан. Энэхүү маск нь хөгжмийн зэмсгийг хамгаалах, үлээж буй агаарыг гадна орчинд тархуулахгүй үүднээс тусгаарлаж буй ууттай бөгөөд илүү аюулгүй гэж үзэж байгаа гэнэ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.