• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Баяртай мэдээ: Эмч, сувилагч, асрагчдын цалинг 2 дахин нэмэхээр болжээ. Гэхдээ салбарын бүх ажилчид биш гэнэ…

Баяртай мэдээ: Эмч, сувилагч, асрагчдын цалинг 2 дахин нэмэхээр болжээ. Гэхдээ салбарын бүх ажилчид биш гэнэ…

Цар тахлын голомтод ажиллаж буй эмч, сувилагч, асргачдын цалинг 2 дахин нэмэхээр болжээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидтэй уулзаж нөхцөл байдалтай танилцсан бөгөөд тэдний шаардлагад гарын үсэг зуржээ.

Эмч, сувилагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны үндэсний холбооноос дараах мэдэгдлийг УИХ, Засгийн газарт гаргажээ. Уг мэдэгдлэлд:

“Ковид-19 цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа энэ цаг үед голомтод цаг наргүй ажиллаж буй Эрүүл мэндийн салбарын 1500 гаруй эмч, сувилагч асрагч ажилтнууд өөрсдөө халдвар авч нийслэл орон нутгийн бүх эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолд ороод байна. Иймд эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын тулгамдсан асуудлаар яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр дараах шаардлага, мэдэгдлийг Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлж байна. Үүнд:

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх

Халдварын голомтод ажиллаж буй эмч, ажилчдыг эрсдэлийн даатгалд хамруулах

Эрүүл мэндийн тухай хуулийн 30.1, 30.2 заалтуудыг халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн эмч, ажилтанд ажиллуулсан байгууллага үндсэн цалинг гурав дахин нэмж олгох заалтыг хэрэгжүүлэх

Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан ажилтнуудад нөхөн олговор олгох” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.