• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Хөл Xo.pиог дахин сунгавал Монrолын ард түмэн үнэндээ тэсэхгүй нь…

Хөл Xo.pиог дахин сунгавал Монrолын ард түмэн үнэндээ тэсэхгүй нь…

Эр.үүл мэн,дийн яамнаас бүх нийтийн хатуу хөл хориог он дуустал сунгах саналыг гаргаж Улсын онцгой комисст хүргүүлээд байгаа гэх мэдээлэл гараад байгаа. Мөн Нийслэлийн Онцгой комисс хөл хориог үргэлжлүүлэх саналыг дэмжиж байгаа гэх албан бус мэдээллүүд ч хөвөрч буй. Үүнийг УОК, 3асгийн газар хэлэлцэн дараа сарын 11-нээс хойш хөл хориог дахин сунгах эсэхийг хэлэлцэнэ. Тэд лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар тодорхой шийдвэр гаргах бололтой.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр х.өл хо.риог 2-3 хоног сунгах, ингэхдээ зарим салбарын үйл ажиллагааг нээж магад байна. Өнөөдрийн байдлаар 18 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Цаашид халдварын тархалт багасвал зарим салбарын үйл ажиллагааг шат дараатай нээж, хө.л хо.р.иогоо сулруулах тухай албаныхан хэлсэн. Нийслэлийн Онцгой комиссоос үйл ажиллагааг нь нээж болох аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргаж УОК-т хүргүүлсэн гэх мэдээлэл бий.

Эр.үүл мэн,дийн яамны өчигдрийн мэдээллээр дотоодын халдвар 38-аар буюу огцом нэмэгдэж, батлагдсан тохиолдол 439 болсон. Энэ байдлаараа халдвар өдрөөс өдөрт нэмэгдвэл хөл хо.риог дахин сунгахаас аргагүй гэх үг албаныхны амнаас цухалзах болов. Тэгэхээр хөл хо.риог бага багаар сунгаж, хүмүүсийн бөөгнөрөл үүсгэдэг салбарын үйл ажиллагааг үргэлжлүүлэн “хорьж” мэдэхээр байна.Харин иргэд, аж ахуйн нэгж хөл хориог сунгахыг эсэргүүцэж байна.

Олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсож, олон иргэн хоногийн хоолоо залгуулахад хүндрэл учирч байна. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс болон өдрийн орлогоороо амьдралаа авч явдаг иргэд хөл хорио сунгавал бүр туйлдаж мэдэхээр байна. Тэдэнд ко.рона.ви.рус халдвараас айгаад гэртээ суух бус, цаашид амьдралаа хэрхэн залгуулах вэ гэдэг хүндхэн асуудал тулгарч байна.

Засгийн газрын урдаа барьдаг, олны амыг тагладаг ганц ажил нь хүүхдийн мөнгө. “Иргэд аж ахуйн нэгжүүдээ дэмжээч” гэхээр сар бүр хүүхдийн мөнгө олгож байгаа, бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвлийг давахад шаардлагатай өвс, мал амьтны тэжээлийг импортын барааны гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн, түлшний үнийг 50 хувиар бууруулсан гэх тайлбар өгдөг. Хэдийгээр Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих ажил хийж байгаа боловч яг өнөөдөр иргэдийн амьдралд бодит дэмжлэг болохгүй байгааг тэд хэлж байна.

ХӨЛ ХО.РИОГ ЦААШИД СУНГАВАЛ ЯАХ ВЭ Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хөл хо.риог оны эцэс хүртэл сунгавал 430 мянга гаруй иргэн ажилгүй болно гэсэн судалгаа гаргасан. Мөн хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийж үйл ажиллагаа явуулаагүй гэсэн бол тэдний 67 хувь нь зээлийн эргэн төлөлт, 61 хувь нь түрээсийн төлбөр, 55 хувь нь ажлын байраа хадгалах, ажиллагсадын цалин тавих нь хамгийн хүндрэлтэй байна гэж хариулжээ.

Харин тэд Засгийн газраас бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгох, зээлийн төлбөр, хүү төлөх хугацааг хойшлуулах, зээлийн хүүг бууруулах арга хэмжээг яаралтай авч өгөхийг хүссэн.

Хөл хо.рио цаашид үргэлжилбэл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 90 орчим хувь нь ажлын байраа хадгалж чадахгүй байдалд хүрэхээр байна. Тиймээс Засгийн газраас эдийн засгаа дэмжсэн илүү тодорхой бодитой шийдвэр гаргах хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, ББСБ, Хадгаламж зээлийн хоршооноос иргэн, аж ахуйн нэгжид олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэх үүрэг өгсөн ч өнөөдрийг хүртэл бодитой хэрэгжиж эхлээгүй байна.

Мөн ипотекийн зээлийн асуудал, түрээсийн төлбөр хөнгөлөх, Нийгмийн даатгалын шимтгэлийн алданги торгуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээ нь хэтэрхий ерөнхий байгаагаас гадна хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байна. Тиймээс хөл хо.риогоо цаашид сунгавал эдийн засгаа сэргээх, иргэд аж ахуйн нэгжээ дэмжих бодит шийдвэр гаргах хэрэгтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.