• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Л.Энх-Амгалан : Хатуухан хэлэхэд цагдаагийн дохио, зангаан дор амьдарч байна. Насанд хүрсэн 2,3 сая иргэнээ 2-3 зөрчил гаргатал торгодог ийм улс орон байдаг юм

Л.Энх-Амгалан : Хатуухан хэлэхэд цагдаагийн дохио, зангаан дор амьдарч байна. Насанд хүрсэн 2,3 сая иргэнээ 2-3 зөрчил гаргатал торгодог ийм улс орон байдаг юм

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 149 хуулинд өөрчлөлт оруулна гэж байна. Энэ их муу мэдээ шүү. Дандаа цоорхой, амьдралгүй хууль баталдаг гэдгийг харуулж байна. Би ганцхан жишээ хэлье. Зөрчлийн хууль батлагдснаас хойш давхардсан тоогоор 5,6 сая хүнээ зөрчлөөр торгосон байна.

18 нас хүрсэн 2,2 сая иргэн бий нэг иргэнд 2-3 зөрчил ноогдож байна. 73800 аж ахуй нэгжээ ч мөн торгожээ. Өнөөдөр татвар төлж байгаа аж ахуй нэгжээ бүгдийг нь торгож байгаа юм. 173 тэрбум төгрөгөөр торгосон.

Ард иргэдээ торгодог улс болчихсон байна. Зөрчлийн хуулиас өмнө нь Цагдаа нар сард 10-15 хэрэг шалгадаг байсан бол одоо 110-135 хэрэг шалгадаг, ачаалал нь 10 дахин нэмэгдсэн байна. Хүмүүсийг хуулиар айлгадаг, хадны мангаа шиг л байна. Хатуухан хэлэхэд цагдаагийн дохио, зангаан дор амьдарч байна. Насанд хүрсэн 2,3 сая иргэнээ 2-3 зөрчил гаргатал торгодог ийм улс орон байдаг юм

Парламент нь өндөр хөгжсөн улс оронд тухайн хуулийг 30-40 хувь нь зөрчсөн байвал тухайн хуулийг амьдрах чадваргүй хууль тогтоомж гэж үзээд цуцалдаг. Гэтэл манайд бүх иргэд торгуулж байна. Бид үүнийгээ өөрчлөхгүй юм уу, амин чухал асуудал мөн үү. 149 хуулиа яаж эрэмбэлэх талаар, ард иргэдээс санал авсан амьдралд хэрэгжихгүй хуулиудын судалгаа байгаа эсэхээ хэлмээр байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Зайлшгүй шаардлагатай болоод оруулж байгаа юм. Зөрчлийн хуулийг эхлээд сануулдаг, зөвлөдөг түүний дараа давтан зөрчил гаргавал торгодог ийм байдлаар өөрчилж байгаа. Өмнө нь бид 200 гаруй хуулинд өөрчлөлт оруулна гэсэн бол энэ удаа 149 хуулинд өөрчлөлт оруулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.