• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Жүжигчин Б.Цэцэг эдгэрч эмнэлэгээс гарчээ. Мөн тэрээр эмнэлэгт хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмж хандивлахаар болжээ.

Жүжигчин Б.Цэцэг эдгэрч эмнэлэгээс гарчээ. Мөн тэрээр эмнэлэгт хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмж хандивлахаар болжээ.

Жүжигчин Б.Цэцэг эдгэрч эмнэлэгээс гарсан өдрөө эмчлүүлж буй жирэмсэн нярай ээжүүдэд хандивын аян эхлүүлсэн байна Тэрбээр : Эрүүл байхын жаргал гэж үгээр хэлэхийн аргагүй тансаг мэдрэмж юм Ачтай эмч сувилагчидынхаа ачаар сайхан эмчлүүлээд эдгэрээд эмнэлэгээсээ гарлаа.

Хэдхэн хоногийн өмнө уйлаад сууж байсан цондгор миний бие сайжирч дэндүү их санаа зовж байсан бүхэн амар тайван боллоо

Улсын гэх тодотголтой Эх, Нярайн Үндэсний төвийн хамт олны хүч олон зуун жирэмсэн ээжүүд, дөнгөж төрсөн нярайн амийг аварсаар байгаад талархаж байна

Өдөр шөнөгүй 950 орчим өвчтөнтэй ажиллаж халуун зунаар гэртээ харилгүй олон долоо хоногийг өвчтөнгүүддээ зориулж байгаа та бүхэндээ ахин дахин талархаж байна

Энэ бүхэн ингээд баярлалаа гэж хэлээд дуусаасай гэж би хүсэхгүй байна эмнэлэг дүүрэн эмчлүүлж буй жирэмсэн нярай ээжүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн туслалцааг хувиасаа болон гэр бүлийнхээ зүгээс эмнэлэгтээ өгөх өө амлаж хандивын аян эхлүүлж байгааг минь хүлээн авна уу гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.