• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Комедиан Д.Амартүвшин “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн байгуулж эсэргүүцлээ илэрхийлж байна!

Комедиан Д.Амартүвшин “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн байгуулж эсэргүүцлээ илэрхийлж байна!

Комедиан Д.Амартүвшин “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн байгуулж эсэргүүцлээ илэрхийлж байна! ААН-дийн төлөөлөл энд байна. Цахим бизнес эрхлэгч, баар караоке, хувцас үйлдвэрлэл, дэн буудлуудын холбоод хамтраад зүгээр ажлаа хиймээр байгаагаа илэрхийлж байна.

Бүрэн тундаа хамрагдсан, ковид тусаад эдгэрчихсэн хүмүүстээ үйлчилмээр байна. Үнэхээр тэвчээр тасраад удлаа. Ялгаварлан гадуурхсан байдалтай байж болохгүй. Бид халамж гуйсангүй, тэтгэмж гуйсангүй, зээл тэглээд өгөөч гэж хүссэнгүй. Зүгээр л ажлаа хийгээд, зээлээ өөрсдөө төлмөөр байна.

-Халдвар хамгааллын дэглэмээ бариад ядаж 50 хувийн дүүргэлттэйгээр ажилламаар байна. Бид хэзээ ч 1024 бөх барилдуулахгүй шүү дээ. Хариуцлагын гэрээ гэдэг юм ярьж байна. Манайхан коронаг нүдээрээ хардаг болчихсон юмуу. Нэг нөхөр за энэ хүн эндээс халдвар авчихлаа гэж харж байх юм уу. Үүнийг хэн ч батлах боломжгүй.

Аливаа гэрээнд хоёр тал хоёулаа ижил эрх, үүрэг хүлээх ёстой. Гэтэл тэр хариуцлагын гэрээнд зөвхөн нэг талд баахан хариуцлага хүлээлгэчихсэн байна билээ. Төрийн байгууллагыг хараарай. Тэр халдвар хамгааллын дэглэм гэдэг зүйл байдаггүй. Хууль тэгш биш үйлчилж байна, шударга бус байна гэлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.