• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Манай найз таксины жолооч, би хааяа хань болдог юм. Найз маань нөгөө их мэдэгчдийн нэг биш үнэндээ…

Манай найз таксины жолооч, би хааяа хань болдог юм. Найз маань нөгөө их мэдэгчдийн нэг биш үнэндээ…

Манай найз таксины жолооч, би хааяа хань болдог юм. Найз маань нөгөө их мэдэгчдийн нэг биш үнэндээ ёстой дуугүй дөлгөөн, хажууд нь суусан би л их чалчина. Нэг өдөр найзтай хамт хажууд нь суугаад гарав аа. Бороо ороод замын түгжрээ пиг. Гадуур ко.в.ид гээд эрсдэл ихтэй. Хүмүүс хоёр хүнтэй машинд суух дургүй. Зүүн 4 замын урдаас өгсөж явтал бороон дунд нэгэн бүсгүй гар өргөлөө, суучихаж байна.,

– Москва хороолол гээд цонх уруу цоо ширтлээ. Найзын толийг яг надад таарахаар болгочихдог юм, би ард ямар хүн сууж буйг хянадаг ухаантай. Со.гтуу хөлчүү, мөнгөтэй мөнгөгүй есөн жорын л хүн суудаг шүү дээ. 30 хүрсэн юмуудаа гэмээр нэг бүсгүй.

– Энэ түгжрээ нээрээ бүтэхгүйнээ. Монгол улс хиарч байна даа, хэдэн ч хүн ү.хч.ихэв дээ.. гэж мангардуу үг хэлэхэд хүүхэн цонхоор ширтсэн чигтээ

– Гэхдээ хэдүүлээ амьд байна шдээ гэлээ. Сонин хариулт сонсоод хэсэгхэн хачин болов. Яриа ингэж эхэлдэггүй юмсан. Хэцүү юм тохиолдчихоод байхад нь дэмий ч үг хэлчихэв үү.

Нэмж ярих юм олдсонгүй. Яривал ко.р.оно л ярьчих гээд болдоггүй.

Бүсгүй цонхоор ширтсэн чигээрээ гэнэтхэн енгэнэтэл уйлж гарлаа. Эхэндээ би юм хэлсэнгүй. Хэлье гээд ч юугаа хэлэх билээ. Сүүлдээ цурхиртал уйллаа. Замын түгжрээнд явах ч биш зогсох ч биш хоёрын хооронд оцогноно. Болдог бол хурдхан гэрт нь оруулмаар, яах аргагүй л ойр дотны нэгнээ алдаж дээ. Бүсгүй ашгүй уйлах нь болилоо.

– Уучлаарай ахаа тэвчсэнгүй.

– Зүгээрээ, уйл уйл. Ойрын хүнээ алдаа юу… гэж түсхийтэл мангар юм асуулаа махан толгой чинь…

– Э.мч.илж байсан хүн маань өөд болчихлоо.. яг миний ээлжинд

Залуухан э.мч маань анх удаа э,мчилж байсан хүнээ алдаж байгаа юм гэнэ. Ко.ви.дын хүндэрсэн ө.вч.төн… Олон э..мч ээлжээр гарна, өөрийнх нь ээлжинд эндэгдэл таарч л дээ. Э.мч хүний анхны нулимс гэж нэг байдаг гэнэ, одоо цаашаа дахиж уйлахгүй… Э.мч бүсгүй хэлж байна,

“Уг нь нэг үеэ манайхан бодвол овоо мэдээлэлтэй болж. Тийм, ийм эм уухаа мэддэг, хүндрүүлж болохгүй гэдгээ мэддэг болж. Гэтэл зарим нь үнэхээр анзаараггүй байнаа..” гээд санаа алдах.

“Харин урд шөнийн бүсгүй зайлуул, уушиг гэж авах юм алга. Тэгээд жирэмсэн, яг л миний насны… гэж хэлээд дахиад цурхираад эхэлдэг юм байна. “Яаа хэцүү юм даа, хоёр хүний амь” гэж мангардуу үг хэлэхэд анд маань харин тэссэнгүй гуя уруу нударч байна. Гэсэн ч аманцар юм болохоор дахиад л асуув,

– Э.мч нарын ажил ч хэцүү юмаа даа.. гэхэд

– Төрд өргөсөн тангараг, төрийн албан хаагчийн зээл хоёр маань л торгоож байна даа гээд мушилзав…

Нэг мэдсэн чинь бид нэгдүгээр хороолол өнгөрч явна. Москва хорооллын дунд ирж зогслоо. Түрүүхэн уйлаад байсан эмэгтэй харин царай нь сэргэчихсэн,

– За за ах минь дотор байсан бүхнээ танд ярьчихсан чинь онгойгоод аятайхан болчихлоо. Баярлалаа..

– Надад баярлах юу байхав дээ.

– Баярлалгүй яах вэ. Дотор байсан юм аваад хаячихлаа. Э.мч хүн э.мчилж байсан хүнийхээ араас уйлдаггүй юм уг нь. Хэд гарсан бэ ахаа? .. уг нь биднээс тийм ч дүү биш юм байнаа

Зүгээрээ мөнгө авахгүй гэтэл бүсгүй за ядаж 2000 төгрөг өгчий дөө, задгай мөнгө танд хэрэгтэй байх.. гээд дөрвөн 500-тын дэвсгэрт өгөөд буулаа. Бүсгүй борооноос зугтаж орц уруугаа гүйлээ. Харин анд бид хоёр хөдлөхийг төвдсөнгүй, жолооныхоо хүрдийг тохойлдсон хэсэг суусан даа. Борооны дуслуудыг шил арчигч арчаад л .. кино цаашаа.. Таксины ФМ-ээр э.мч нарын ажил хэцүү, хүмүүс э.ндэж байна гэдэг мэдээг залхтал сонсдог ч яг голомт дээр нь ажилладаг хүний яриа, тэр мэдрэмжүүд нь шал өөр юм байна билээ. Анд бид хоёр нэгэн үрүүгээ харж байснаа “харьцгаахуу даа” гээд толгой дохицгоов. Таксины жолооч анд, ажилгүй дэмий би.. “хоёулаа дуртай үедээ гэртээ харьцгаах нь сайхан юмдаа.. Хоёулангийн энэ мэдрэмжийг авсан хүн лав гадуур дэмий тэнэхээ болих байхаа… гэх мэт мар мар юм яриад л гэр гэртээ орцгоосон доо тэр бороотой орой.. тохиолдсон нэг юмаа кино шиг бичих гээд хичээж байгаа нь энэ шүү. Тэрнээс хойш би ч өөрөө юм шүүмжлэхээ больсон, төр засаг ч, э,м,ч нар ч, цагдаа ч бүгд л хичээгээд завгүй байхад нэг нь нөгөөгийнхөө алдаа оноог шүүгээд ч яах билээ.

#ХүндҮедХамтдаа гэдэг дэмий ч юм шиг үгийн утгыг мэдрүүлсэн тэр э.мч бүсгүйд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.