• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Н.Алтанхуяг: Иргэдээ амьд явах эрхээр хангаж чадахгүй бол эмийг нь үнэгүй өг…

Н.Алтанхуяг: Иргэдээ амьд явах эрхээр хангаж чадахгүй бол эмийг нь үнэгүй өг…

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Иргэд, Улсын Онцгой комисс, Засгийн газар ямар шийдвэр гаргах бол гээд ширтээд сууж байгаа. Тэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн үйлчилгээ авах эрхээ эдлэхийг шаардаж байна. Иргэдийн зөв шүү дээ. Олон мянган иргэн гэртээ болон эмнэлэгт эмчлүүлж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монгол Улс иргэдээ амьд явах эрхээр хангах ёстой. Хэрэв чадахгүй бол эмчилгээний эмийг нь үнэгүй өг л дөө. 2021 оны улсын төсвөөс өчнөөн мөнгө гарын салаагаар урсгасан шүү дээ. Халдварын улмаас амиа алдсан иргэд төв талбайд зул өргөхөөр цагдаа нар очоод дарамтлаад байх юм. Үүн дээр ХЭҮК дуугарахгүй таг чиг.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Халдвар авсан хүнтэй хүнлэг бус харилцах, тэр дундаа ялгаварлан гадуурхах үзэгдэл нийгэмд маш их байна. Хөвсгөл аймгийн иргэн над руу холбогдоод “Халдвар авсан айлуудын гэрийн хаягийг зурагжуулаад, аюултай бүс мэтээр хандаж байна” гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Түр саатуулах байранд иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангах заалтыг нэмж оруулах шаардлагатай.

Учир нь саатуулах байранд халдвар хамгааллын дэглэм алдагдаж, битүү орчинд бөөгнөрч байна. Төр зөрчил гаргасан иргэнээ баривчилсан бол амь насыг нь мөн эрсдэлд оруулахгүйгээр даах хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.