• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Э.Энхбат начны эхнэр: Итгэлээ алдчихгүйг хичээн сэрэхийг нь хоног тоолон хүлээнэ

Э.Энхбат начны эхнэр: Итгэлээ алдчихгүйг хичээн сэрэхийг нь хоног тоолон хүлээнэ

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, дотнын найз Н.Түвшинбаяртаа зодуулж, хүнд гэмтсэн, улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлж байгаа билээ. Түүнчлэн цахим орчинд “Энхбат начны бие сайжирсан, юм түшээд алхаж байгаа.

Одоо хэвийн ярьдаг болсон” гэх мэдээлэлд Э.Энхбат начны төрсөн дүү Э.Энхмаагаас “Амны билгээс ашдын билэг. Сайхан зүйл мөрөөдөж бичсэн байх даа. Бид бүхний хувьд ийм өдөр ирэхийг тэсэн ядан хүлээж сууна. Ахын минь төлөө залбирч суугаа хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээсэн билээ.

Тэгвэл Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг цахим хуудастаа: “Эхнэр хүүхдээ орхихгүй гэдгийг нь мэдэж байгаа болохоор итгэлээ алдчихгүйг хичээн хоног тоолон хүлээнэ.

Эрүүл саруул хамтдаа сайхан амьдарна гэж хүсээд энэ л орчлонд залбирч сөхөрч, мөргөн гуйж сууна. Хайрт хань минь, босоод ирээч” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.