• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Өвөрхангай, Завхан, ДАРХАН-УУЛ, Орхон зэрэг аймгууд Наадам хийхгүй гэдгээ мэдэгдэж, наадам хийх төсвөөрөө хэрэгцээтэй зүйлдээ хөрөнгө оруулахаар боллоо.

Өвөрхангай, Завхан, ДАРХАН-УУЛ, Орхон зэрэг аймгууд Наадам хийхгүй гэдгээ мэдэгдэж, наадам хийх төсвөөрөө хэрэгцээтэй зүйлдээ хөрөнгө оруулахаар боллоо.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас өнөө жилийн улсын наадмыг цахимаар тэмдэглэхээр болсон билээ. 90 жилийн ойгоо угтаж буй Өвөрхангай аймаг наадмаас татгалзан, наадам хийхээр төсөвлөсөн мөнгөө ко.рон.авир.усийн халдварын эсрэг зарцуулахаар шийдвэрлэсэн.

Завхан аймаг

Тэдний эхлүүлсэн санаачилгыг Дархан-Уул аймаг үргэлжлүүлэв. Тус аймгийн нутаг дэвсгэрт VII сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл наадам, ойн арга хэмжээ тэмдэглэхийг хориглолоо.

ДАРХАН-УУЛ АЙМАГ 9 САРЫН 1 ХҮРТЭЛ ЯМАР НЭГЭН ОЙ, БАЯР НААДАМ ТЭМДЭГЛЭХГҮЙ. АОК Мөн Өвөрхангай аймаг улсын баяр наадам хийх зардлаараа Ко,в.идтой тэмцэхэд зарцуулна хэмээн зардлаад буй. Энэ жишгийг түмэнд Түгээе. Улаанбаатар хотод болох цахим наадмыг ч мөн цуцлая. Та дэмжиж байвал тултал нь Шейр хийж түгээгээрэЙ. Ард түмэн цахим наадмыг эсэргүүцэж байна. Nonaadam

ЗӨВ ЖИШИГ: Завхан аймаг “Наадам хийх” зардлаараа эмч, цагдаагийн албан хаагчдынхаа унаа тэргийг шинэчилж, эмнэлгийн тоног төхөөрөмжөө сайжруулжээ.

–Энэ жилдээ наадмаас татгалзлаа гээд бид өв уламжлалаа үл тоосон болчихгүй Цар тахлын улмаас өдөрт хэдэн зуун хүн халдвар авч, нас барагсдын тоо 10-аас буухгүй, иргэд нь үхэл, амьдралтай тэмцэж байхад 100 жилийн ойн медаль, найр, наадам ярьсан шиг суудаг төр засаг Монголоос өөр байгаа болов уу.

Бүр улсын наадмыг хийнэ гэж чичирсээр байгаад зохион байгуулахаар болсон. Ардын хувьсгалын 100 жилийн ой чухал уу чухал. Гэхдээ ард түмний амь нас, эрүүл мэндээс чухал юм гэж үү. Энэ жилдээ наадмаас татгалзлаа гээд бид өв уламжлалаа үл тоосон болчихгүй. Наадам тэмдэглэхгүй байлаа гээд монгол хүн биш болчихгүй.

Монгол Улс тэр аяараа улаан бүс болсон, хэн ч хаанаас халдвар авах өндөр эрсдэлтэй байхад одоо улсын наадам хийнэ гээд бужигнаж байна. Бас болоогүй ээ, наймдугаар сард гайгүй байвал аймаг, сумын наадмыг хийнэ гээд харзнаж суугаа. Одоо тэгэх цаг үе мөн үү. Улс орны, ард түмний амьдрал хэчнээн хямарч, эрүүл мэндийн салбарынхан ямар их ачаалалтай ажиллаж байгаа билээ.

Наадам хийхээр болсон эрүүл мэндийн салбарынхны ачааллыг улам нэмж байна. 1024 бөхөөс нэг удаа шинжилгээ авахад л 1024 сорьц хэрэг болно. За, тэгээд харваач, уяач, хурдан морины хүүхдүүд нэмэгдэнэ. Наадмын нээлтэд оролцох уран бүтээлчид, арын албаныхан гээд талийна. Тэр бүхэн эрүүл мэндийн салбарынханд л ачаалал нэмэгдэнэ, улсын мөнгө урсана. Төр засаг улсын наадмыг л хийхгүй, тэмдэглэхгүй бол монгол хүн биш болчих гээд байгаа юм шиг аяглаж суугаа өнөө цагт Өвөрхангай, Дархан-Уул аймгийнхан наадам, ойн арга хэмжээ тэмдэглэхгүйгээ мэдэгдэн, бусдадаа үлгэрлэлээ. Браво.

Дархан-уул Засаг дарга Б.Азжаргал

Болж байна шүү дээ. Цар тахалтай, эдийн засаг элгээрээ мөлхсөн, аж нэгжүүд үүдээ барьж, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож буй өнөө цагт хэмнэх боломжтой бүхнээс хэмнэх хэрэгтэй. Өвөрхангай аймаг өнөө жил 90 жилийн ойтой. 90 жилийн ойгоо данагар тэмдэглэнэ, нижгэр наадам хийнэ гээгүйгээр нь бусад аймаг үлгэрлээсэй.

Найр, наадам тэмдэглэхээр төсөвлөсөн мөнгөө цар тахлын эсрэг зарцуулж, санхүүгийн боломжгүй иргэддээ туслаасай, ко.рон.авир.усийн эсрэг ганц ширхэг эм, амны хаалт ч болтугай аваад өгөөсэй. Өнөө цагт ард түмэнд зугаа цэнгэл, найр наадмаас илүү ийм дэмжлэг л ус, агаар мэт хэрэгтэй байна.

ЗӨВ ЖИШИГ: Завхан аймаг “Наадам хийх” зардлаараа эмч, цагдаагийн албан хаагчдынхаа унаа тэргийг шинэчилж, эмнэлгийн тоног төхөөрөмжөө сайжруулжээ. Мөн дархан-уул аймаг 9сарын 1 хүртэл ямар ч ойн арга хэмжээ баяр наадам тэмдэглэхгүй болсноо зарласан бол Өвөрхангай аймаг мөн наадам хийх зардлаа ко.в.идын цар тахлын эсрэг зарцуулахаа зарласан юм. Энэ мэтээр аймаг сумууд үлгэр жишээ үзүүлж наадмаас татгалзаж буй нь үнэхээр байхархмаар байна. Энэ жишгээ дагаж Давалгаалъя!! Шейр

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.