• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Жүжигчин Б.Амарсайхан Алтан гадас  одонг голсон уу?

Жүжигчин Б.Амарсайхан Алтан гадас одонг голсон уу?

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан Ардчилсан нам болон Ардын намын сурталчилгаанд хамгийн өндөр үнээр тоглож, рекорд тогтоосон жүжигчин. Жүжигчин Б.Амарсайхан болог түүний эхнэр С.Уран хоёр Христийн шашинтай. Тиймээс АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран Есүс Христийн тухай кино бүтээнэ гэсэн.

Энэ талаараа эхнэр С.Уран “Бид АНУ-тай хамтран Есүс Христ, итгэлийн тухай кино хийхээр сэтгэл шулуудан ажиллаж байна.Өнөөдрийг хүртэл Бурханы сайн мэдээний талаар ил, шууд утгатай уран сайхны кино манай улсад хийгдэж байгаагүй. Уг уран бүтээлээрээ дамжуулан Бурханы хаанчлалыг тэлэх ажилд хувь нэмрээ оруулна гэж зорьж байгаа” хэмээн хэвлэлд ярьсан удаатай.

Саяхан халаагаа өгч байгаа ерөнхийлөгч шагналын хур буулгасан. Энэ үеэр Б.Амарсайхантай хамт СУИС-ийн анги цуг төгссөн жүжигчин С.Болд-Эрдэнэ МУГЖ болсон билээ. Энэ үеэр Б.Амарсайханд Алтан гадас олгохоор болсон гэдэг. Харин жүжигчин Б.Амарсайхан голсон бололтой. Энэ тухай Жүжигчин Б.Амарсайханы хувьд “Улаан бал” нэвтрүүлгээр оролцох үеэрээ ийнхүү ярьж байсан юм.

Ч.Лодойсамбуу: “Таныг Монголын төр Алтан гадас гэдэг өндөр дээд медалиар шагнах гэхэд үүнийг авахгүй гэх мэтчлэн, төр таныг хүндэлье шагная гэхэд та өөдөөс нь үгүй гэсэн маягтай мэдээлэл гарч байсан. Алтан гадас танд жижигдээд байна уу?” гэж асуухад тэрбээр: “Төр маань үнэлж байна л даа. Гэхдээ төр гэдэг чинь хэн юм? Алтан гадас одонг хэн тараадаг юм? Хаанаас гардаг юм тэр одон? Ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн тамгын газраас.

Тэр хүн намайг үнэлж болно. Надад дүн тавьж болно. Тэрний тавьж байгаа үнэлгээ надад таалагдахгүй байж болно ш дээ. Чи гэрийн даалгавраа аймаар сайн биелүүлээд ирлээ гэж бодъё. Гэтэл багш чинь чамд хоёр тавьчихвал ямар байх уу? Өгч байгаа бол өгсөн шиг өгөх хэрэгтэй. Өөрөөр өгөх хэрэгтэй.

Шагнавал шагнасан шиг шагнах хэрэгтэй. Тэрнээс нэг хүний кармаанд хийж өгч явуулж болохгүй. Тэгж үл хүндэтгэж болохгүй шүү дээ. Тэр хүнд үнэлэгдэх гэж, тэр хүний үнэлгээг нь авах гэж би ажиллаж амьдардаггүй. Би тэгж уран бүтээл хийдэг хүн биш. Би “Марко Поло”-д 2013 онд тоглосон. Уран бүтээлч хүний хувьд би энэ кинонд тоглосон. Чи сая гавьяат гэж хэллээ.

Би гавьяатай хүн. Би өөрийгөө гавьяа байгуулсан гэж боддог. Монголын киноны 80 жилийн түүхэнд анх удаа болсон явдал тэр. Монгол хүн анх удаа тэр Холливудийн улаан хивсэн дээр очиж киноны нээлтэнд орж Монгол дээлтэйгээ алхсан. Тэр бол гавьяа гэж би боддог. Би 1500 жүжигчинтэй өрсөлдөж байж тэр дүрийг авсан. 37 орон оролцоход би Монгол улсаа төлөөлж тэрэнд оролцсон.

Хамгийн гол нь би Соёл урлагийн сургуулийн бүтээгдэхүүн байхгүй юу. Би гадаадад ямар нэгэн сургууль төгсөж хэл сурч юм уу, тэндээс боловсрол эзэмшээгүй. Би яг Монгол улсын Соёл Урлагийн Их Сургуулийн кино драмын ангиас гарсан жүжигчин. Би тэр хүч чадлаараа олж авсан.

Гадна дотны улсад очиж аяга сав угаасныхаа хүчинд нэг хальт англи хэлтэй болоод тэгээд өөрөө агентлагаа олоод, Америк, Хонг Конгт очиж гэрээгээ хийгээд өөрийнхөө хүч чадлаараа орсон. Тухайн үед би бол бодож байсан. Би гавьяа байгуулсан. Нэг бөх дөрвөн бөхтэй барилдаж ирээд гавъяат тамирчин болдог.

Казакстантай кино хийж байсан, Оростой кино хийж байсан. Энэ улсууд чинь адилхан системтэй улсууд байсан болохоор Монголын зүгээр нэг жүжигчин биш, бас нэг хүнтэй ярихад өөр түвшинд очих юм болов уу гэж бодож байсан. Тэгэнгүүт тэр хүн тийм хандлага гаргасан.

Би тэр шагналыг нь аваагүй нь ч болсон байна лээ. Миний карьерийн, амьдралын дээд цэг медаль юм уу? Тэгж хүнийг доромжилж болохгүй. Урлагийнхныг муу хэлээд л байдаг. Тэгснээ сонгууль болонгуут урдаа барьж явж явчихаад тэгээд хэдэн энгэрт нь тэмдэг өгдөг. Ингэж доромжилж болохгүй. Ингэж хавтгайруулж болохгүй” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.