• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Б.Цэцэг: Баян хүмүүсийн баяр наадам болцон юмуу?

Б.Цэцэг: Баян хүмүүсийн баяр наадам болцон юмуу?

Б.Цэцэг: Баян хүмүүсийн баяр наадам болцон юмуу?! Ядарсан ард түмэн чинь ү.хээд дууслаа

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулахыг эсэргүүцсэн иргэд Төв талбайд цугларчээ. Тэд Засгийн газраас гаргасан шийдвэр нь цар тахлын үед хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж буйгаа илэрхийлж байна.

Иргэд “Коронавируст халдвар тахлын хэмжээнд хүрсэн байхад наадам зохион байгуулж, хурдан морины уралдаан зохион байгуулж буй нь халдварыг улам тараана. Миний эргэн тойронд байгаа бүх хүн наадмаа болиоч гэж байна. Сайхан наадамлаж, баярлаж цэнгэе гэсэн сэтгэхүйтэй нэг ч хүн алга. Ухаангүй ноёдын наадмаа болиоч. Ардчиллын хамгийн чухал зарчмуудын нэг нь иргэд хүссэн газраа зогсож үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Энэ нь ардчиллын маш энгийн үзүүлэлт.

Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг барьж хорьж байгаа нь нийгмийн ухралт юм” гэлээ. “Би амьдармаар байна” гэх лоозон барьсан иргэний байр суурийг сонслоо. Тэрээр “Би Ковидын улмаас хоёр жил алдлаа. Онлайн хичээлд нэр төдий сууж, 3-4 сая төгрөг төлмөөргүй байсан учир би намар хичээлдээ суугаагүй.

Хавар ч мөн адил өнгөрлөө. Үйл ажиллагааг нь хорьсон 18 байгууллагад манай гэр бүлийн бизнес орж буй тул төлбөр төлөх боломжгүй. Би юу хийж, яаж амьдрах ёстойгоо мэдэхгүй байна. Төр засгаас хүүхэд залуусынхаа сурч боловсрох эрхийг үргэлж хойш тавьсан ирлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.