• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Тээврийн хэрэгслийн т0ргуулийг 10сарын 1ээс өмнө төлвөл 50 хямдруулна гэжээ.

Тээврийн хэрэгслийн т0ргуулийг 10сарын 1ээс өмнө төлвөл 50 хямдруулна гэжээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Засгийн газраас зургаадугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүдсэн Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцлээ.

Хуралдааны үеэр гишүүдийн зүгээс хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаржээ. Тодруулбал, Ж.Сүхбаатар гишүүний хувьд торгуулиа төлөөгүй иргэдэд торгуулийн төлбөрөө нэг бол 50 хувийг нь төлөх эсхүл 100 хувь бүрэн төлөх гэсэн сонголтыг бий болгох санал гаргасан байна.

Хэрэв аравдугаар сарын 1-нээс өмнө торгуулиа төлбөл 50 хувийг нь чөлөөлөх, тухайн хугацаанд багтаж төлөхгүй бол 100 хувь төлүүлэх санал яригджээ. Энэ нь олон жил төлөөгүй хүмүүсээр торгуулийг нь төлүүлэх, хуулийг биелүүлэх хөшүүрэг бий болгох явдал юм гэж Ж.Сүхбаатар гишүүн тайлбарлаж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ” Замын хөдөлгөөний журам зөрчиж торгуулсан иргэдийн 73 тэрбум төгрөгийг өршөөх санал Засгийн газраас орж ирсэн. Миний хувьд өршөөх ёсгүй гэж үзэж байгаа. Энэ нь нөгөө талдаа хууль дүрмийг сахидаг, шударга иргэдээ давхар я.л.лаж байгаа хэрэг.

Мөн энэ тийм ч олон хүн биш байгаа. 100 удаа торгуулийн хуудас авч, торгууль нь 20 сая болчихсон ч олон хүн байна. Энэ хүмүүстэй энэрэнгүй зарчим ярих хэрэггүй байх гэж бодож байна” хэмээн ярьсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.