• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Наадам хойшлохоор болж байгаа бололтой. Маргааш Засгийн газар хуралдаж шийдвэрлэнэ.

Наадам хойшлохоор болж байгаа бололтой. Маргааш Засгийн газар хуралдаж шийдвэрлэнэ.

Наадам хойшлохоор болж байгаа бололтой Маргааш Засгийн газар хуралдаж шийдвэрлэнэ гэв.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулахыг эсэргүүцсэн иргэд Төв талбайд цугларчээ. Тэд Засгийн газраас гаргасан шийдвэр нь цар та.хл.ын үед хүүхдийн а.мь нас, э.рүүл мэнд, аю.ул.гүй байдалд зан.а.л.хийлж байна гэж үзэж буйгаа илэрхийлж байна.

Иргэд “Кор.она.ви.руст хал.дв.ар та.хл.ын хэмжээнд хүрсэн байхад наадам зохион байгуулж, хурдан морины уралдаан зохион байгуулж буй нь хал.дв.арыг улам тараана. Миний эргэн тойронд байгаа бүх хүн наадмаа болиоч гэж байна. Сайхан наадамлаж, баярлаж цэнгэе гэсэн сэтгэхүйтэй нэг ч хүн алга.

Ухаангүй ноёдын наадмаа болиоч. Ардчиллын хамгийн чухал зарчмуудын нэг нь иргэд хүссэн газраа зогсож үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Энэ нь ардчиллын маш энгийн үзүүлэлт. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг барьж хо.рь.ж байгаа нь нийгмийн ухралт юм” гэлээ.

“Би амьдармаар байна” гэх лоозон барьсан иргэний байр суурийг сонслоо. Тэрээр “Би Ко.ви.дын улмаас хоёр жил алдлаа. Онлайн хичээлд нэр төдий сууж, 3-4 сая төгрөг төлмөөргүй байсан учир би намар хичээлдээ суугаагүй. Хавар ч мөн адил өнгөрлөө.

Үйл ажиллагааг нь хорьсон 18 байгууллагад манай гэр бүлийн бизнес орж буй тул төлбөр төлөх боломжгүй. Би юу хийж, яаж амьдрах ёстойгоо мэдэхгүй байна. Төр засгаас хүүхэд залуусынхаа сурч боловсрох эрхийг үргэлж хойш тавьсан ирлээ. Түүнчлэн ААН-ийн үйл ажиллагааг хориглож, олон хүний амьдрал, сурах эрхийг боож байгаа нь харамсалтай” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.