• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Могойн дээр тогтсон МЭЛХИЙ МАШ ТОМ АЗ АВЧИРДАГ. Зураг дээр дараад ӨӨРТӨӨ АЗ хураагаарай.  Харсан даруйдаа шэйр.

Могойн дээр тогтсон МЭЛХИЙ МАШ ТОМ АЗ АВЧИРДАГ. Зураг дээр дараад ӨӨРТӨӨ АЗ хураагаарай. Харсан даруйдаа шэйр.

Говьд бороо орж байгаад зогссоны дараа могойнууд ташуур хаячихсан мэт эв эгцхэн болоод хэвтэж байдаг. Солонго татахыг харж байгаа юм уу гэмээр. Нарлаж буй царай нь тэр юм байлгүй.

Ургаж байгаа наран доогуур харахад нүх болгоны аман дээр могой хэвтсэн нь борооны ус тогтсон юм шиг гялтайж харагддаг гэж эмэг ээж минь ярьдаг байв. Багадаа би хад бутан дунд хурга хариулж яваад юм юмыг шагайж хардаг, сонирхдог байжээ. Хүүхдийн саваагүй зангийнх биз.


Нэг удаа нисэх онгоцны өрөөсөн далавч шиг тэнгэр өөд гозойсон том хадны доогуур орсон нүх хонгилыг шагайж харж яваад толгойн үс зарсхийж билээ. Хадны хонгилд олон могой цуглажээ. Цагаан сарын боов өрчихсөн юм шиг харагдлаа.

Түүнээс хойш би элдэв агуй хонгил руу харах гэж дурладаггүй болсон. Харин морьтой явж байхад бут сондуул шүжигнүүлээд том могой шургахад морь үргээд байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.