• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Унаач хүүхдүүдийг яг л уяанд хатаачихсан гелег шиг л болгочихсон байдагтай олон таарч байсан….!

Унаач хүүхдүүдийг яг л уяанд хатаачихсан гелег шиг л болгочихсон байдагтай олон таарч байсан….!

Нэгэн зүйл, нийт уяачид биш ч нэлээд газар авсан зүйлийг дор бичсэн болно! Унаач хүүхдүүдийг жин нэмчихнэ гээд хоол татуу, нүүр өгөхөөр даварчихдаг юм гээд хайр бүүр татуу… Яг л уяанд хатаачихсан гелег шиг л болгочихсон байдагтай олон таарч байсан….!

Тиймээс энэ талаар маш их бичиж, сүүлдээ мөнгөн морь толгойдоо малгай болгож өмссөн уяач нэртэй хүн сvгvvдэд ээрэгдэж, багагүй з0вс0н юм даг! Үргэлж з0дyyp, уяанд байсан гөлөг аpxиpaмтrий, усан хүрээтэй з0влон дvvрэн нүдтэй байдаг бол яг л тийм тавиланг уяач хүүхдүүд эдэлж байдаг нь хаана ч дарагдахгүй үнэн юм!

Уяач хүүхдүүд өглөөний цагаан гэгээнээр хөөгдөж босож өөрөөсөө том хүмүүст зарагдсан хацар нь сайртай, гар нь үеэрээ тэнийхээ байсан, нуль саарь хир, хумс нь яг л шувууны савар шиг болсон, үсийг нь үргэлж хусчихдаг учир бүрзийгээд ургачихдаг.

Биеийн тамирын хямдхан өмд нь хэзээ ч угаасан юм бүү мэд болж, жайжгий пүүз, түрий нь цоорсон бакалны дээгүүр нь давчихсан, цамцны зах нь дайраад тохой нь цоорчихсон… мөр, тохой доогуураа хүмүүсийг ажигласан, гүйлгэнэсэн харцтай, тамхи татаж шүлсээ хаясан, шүд нь нүдний цөцгий нь шарлачихсан, мааш туранхай, 130-140 см өндөр 8-16 насны хүүхдүүдийг Монголын захын уяачдын гал дээрээс л олно доо!

Би нийтэд нь ийм гээгүй нэг хэсэг ийм уяачид бий. Ийм уяачдын raлд унаач хүүхдүүд т.a.м.л.а.г.д.а.ж байдаг. Монголчууд эртнээс хүүхдээр морь унуулдаг заншилтай учир хэрийн юмыг тоохгүй гүжирмэг ч сүүлийн үeд арай л утгаа алдаад байгааг би зөндөө бичсэн. 2005-2009 онд бол шувтан бичсэн.

Хэн ч тоодоггүй юм. Харин ч миний нулимстай бичсэн сурвалжилга Олон улсын хүүхдийн байгууллагаас зарласан уралдаанд түрүүлсэн гээд надад 400к өгөхөд би ёстой уйлмаар санагдаж билээ. Хүүхдийн эрх, хүний эрх ингэж зөрчигдөөд байна гээд сурвалжилга хийж байхад чи сайн бичлээ гээд гадны байгууллага шагнахад л ой гутаж, шантарсан даа! Хаана ч хэлнэ! Монголд лав хүүхдийн эрх гэж байхгүй!

Эх сурвалж: Х.Ганялалт мөрч.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.