• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
МЭНГЭНИЙ БАЙРЛАЛ ТАНЫГ БАЯН БОЛОХ ҮГҮЙГ ТОДОРХОЙЛНО! ТА ХААНАА МЭНГЭТЭЙ ВЭ?

МЭНГЭНИЙ БАЙРЛАЛ ТАНЫГ БАЯН БОЛОХ ҮГҮЙГ ТОДОРХОЙЛНО! ТА ХААНАА МЭНГЭТЭЙ ВЭ?

Мэнгэний хэлбэр, өнгө, хаана байрлаж байгаагаас хамааран таны баян болох эсэх нь тодорхойлогддог гэвэл та итгэх үү?

Та хаанаа мэнгэтэй вэ? Эгэмний доор. Эгэмний доор байрлах гурвалжин хэлбэртэй мэнгэ нь элбэг дэлбэг, ихээхэн ашигтай байхыг билэгддэг. Тавхайн дээд хэсэгт байрлах мэнгэ.

Шагайны ойролцоох мэнгэ нь орлогын нууц эх сурвалжтой болохыг билэгддэг. Энэ нь маш их мөнгө бөгөөд шударга бус байдлаар олж авсан мөнгийг хэлнэ.

Өг3өгний доод хэсэгт. Өг3өгний доор байрлах мэнгэ нь их хэмжээний өв залгамжлан авахыг билэгддэг. Магнайндаа мэнгэтэй. Мөнгөтэй холбоотой ажилд одтой, хөдөлмөрч, эрч хүчтэй хүн байдаг. Духны дунд хэсэг рүү ойртох тусам баялаг ихтэй болдог.

Бугуйндаа мэнгэтэй хүн. Ямар нэгэн эд баялагтай болохыг илтгэдэг. Энэ мэнгэ нь шийдэмгий, хөгжин дэвших чадвар, өгөөмөр байдлын илэрхийлэл юм. Мөнгө танд хайртайгийн илрэл.

Хоолойн дээрх мэнгэ. Хоолойныхоо урд мэнгэтэй бол гэрлэлт тань их ашигтай байна, эсвэл амжилтанд хүрэхийг билэгддэг. Баруун хөмсөг дэх мэнгэ. Сэргэлэн, идэвхитэй зан чанартай, эр зориг, тэвчээртэйн шинж. Энэ нь бизнесийн амжилт, эд баялагийг билэгддэг. Зүүн хө.хөн дээрх мэнгэ. Нийтэч, ухаантай хүмүүс байдаг. Амжилттай сайн сайхан амьдардаг. Баруун өвдөг дээрх мэнгэ. Бизнесээр их амжилтанд хүрэхийг билэгддэг.

Хөлийн хуруун дээрх мэнгэ. Эмэгтэй хүн хөлийнхөө хуруун дээр мэнгэтэй бол баян, өгөөмөр эр нөхөртэй учирдаг.

Мэнгэний өнгө Мэнгэ бөөрөнхий байвал аз жаргалыг билэгддэг. Амжилттай, аз жаргалтай, их мөнгөтэй байна. Урт гонзгой мэнгэ бага хэмжээний баялгийг авчирдаг. Арзгар мэнгэ нь мөнх бусыг билэгддэг. Амжилт гаргах хэдий ч үүнийгээ хурдан алдахыг зөгнөдөг.

Мэнгэ хэр том байна төдий чинээ таны хувь заяа их байна. Гүдгэр мэнгэ эрх мэдлийг билэгддэг хэдий ч жижиг бол тийм ч нөлөөтэй биш. Мэнгэний өнгө бас хамаатай. Хар бараан байх тусам илүү хүчтэй нөлөөлдөг!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.