• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ХҮН БОГИНО НАСАЛДАГ БОЛОХЫГ ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ

СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ХҮН БОГИНО НАСАЛДАГ БОЛОХЫГ ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ

Техасын их сургуулийн эрдэмтэн Чарлес Холаханаар ахлуулсан баг саяхан нэгэн сонирхолтой судалгаа хийсэн тухай Times сэтгүүл дээр нийтлэгджээ. Багийнхан нийгэм эдийн засгийн өөр өөр салбарын 65 хүртэлх насны 2000 орчим хүний дундахь ар.хи, сог.тууруулах ундааны хэрэглээ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоохоор ажилласан байна.

Судалгааны дүн гарахад эрдэмтдийг багагүй гайхшруулсан явдал болжээ. Учир нь тус судалгааны дүн аp.хи, со.гтууруулах ундаа огт хэрэглэдэггүй хүн тохируулж хэрэглэдэг хүнээс бага насалдаг төдийгүй залуугаараа хорвоог орхих хувь өндөр байдгийг харуулсан байна.

Архи огт амсдаггүй хүн сэтгэл гутралд орох нь элбэг бөгөөд тархи, мэдрэлийн систем өвчлөлд өртөх магадлал их байдаг аж.Со.гтууруулах ундаа хэрэглэдэггүй хүн богино насалдаг болохыг тогтоожээ. Харин со.гтууруулах ундааг өдөрт бага хэмжээгээр, тогтмол хэрэглэдэг хүн харьцангуйэрүүл, урт насалдаг болохыг тогтоожээ.

Энэ нь со.гтууруулах ундаа нийгмийн стресс ядаргаанаас ангижирахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, тархи мэдрэлийг амраадагтай холбоотой хэмээн багийнхан үзсэн байна.

Түүнчлэн, архийг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэх нь хүний бие эрхтнийг хямралд оруулж, хордуулдаг ч тохируулан хэрэглэснээр зүрх судас, мэдрэлийн системийг дэмждэг болохыг Техасын их сургуулийн эрдэмтдийн баг дурдсан байна.

Ялангуяа улаан да.рс нь эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой байдаг тул тохируулан хэрэглэж байхыг эрдэмтэд санал болгожээ. Өдөрт гурван хундага да.рс ууснаар сэтгэцийн олдмол ө.в.чин, алзхеймер, цус багадах өв.чнөөс сэргийлэх боломжтой хэмээн зөвлөсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.