• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Tycгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийн хаалгыг лацдаж байна

Tycгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийн хаалгыг лацдаж байна

Орхон аймагт удаа дараа гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн 15 иргэний гэрийн хаалгыг лацадсан байна. Орхон аймгийн ажиглалтанд өнөөдрийн байдлаар 1819 иргэн байна. Тус аймагт ха.лдвар авсан 2800 гаруй иргэн байгаагаас 1819 нь гэрийн ажиглалтанд байна.

Улсын Онцгой Комиссын даргын түр журам батлагдах буюу 43-р тушаалаар гадаад улс орнуудаас ирсэн иргэн гэрийн ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журмыг баталсан байдаг. Ингэхдээ гэрийн ту.сгаарлалтанд орж байгаа иргэдтэй баталгааны хуудас бөглүүлж ту.сгаарлалтанд орсон иргэдийн гадаа хаалган дээр нь гэрийн ту.сгаарлалт гэдэг хуудас наахаар болжээ.

Харин гэрийн ту.сгаарлалтын дэглэмийг удаа дараа зөрчсөн иргэдийн хаалгыг нь лацдаж байна. Ха.лдвараар хөнгөн өвдсөн иргэд нэгдүгээрт зам маршрутаа үнэн зөвөөр нь мэдүүлдэггүй. Хоёрт мэдсээр байж сая ярьсан шиг гадуур яваад би гайгүй, надаас ерөөсөө шинжилгээ авахгүй байна гээд сэтгэл зүйн байдлаасаа шалтгаалаад аль эмнэлэгт хандах уу, ямар шинжилгээ өгөх үү, хэн над дээр ирэх ёстой вэ гэдэг байдлаар урьдчилж гарч явж эрүүл мэндийн байгууллагуудад ха.лдвар тараах эрсдэл үүсгээд байна.

Гэрийг нь лацадсан иргэд хоол хүнс дууссан, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах тохиолдолд мэргэжлийн байгууллагаас түр нээж тусламж авсны дараа дахин лацдаж байгааг Орхон аймгийн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Ха.лдвараар хөнгөн өвдсөн, ойрын ха.вьтал болон дам ха.вьтал болсон иргэд гадуур гарах, сэлгүүцэх, өөрийгөө ха.лдвартайг мэдсээр байж олон нийтийн газраар үйлчилгээ авах зэрэг зөрчлүүд илэрч байгаа тул Орхон аймгийн цагдаагийн газраас ийм арга хэмжээ авч байгаа гэж мэдээллэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.