• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
ПСР 98.000₮ төлбөртэй өгсөн бол ердөө эхлэл зардал байлаа. Эерэг хариугаа сонсоод э,мчийн бичиж өгсөн э.мийг ч авах бас нэг их зардал биш байлаа.

ПСР 98.000₮ төлбөртэй өгсөн бол ердөө эхлэл зардал байлаа. Эерэг хариугаа сонсоод э,мчийн бичиж өгсөн э.мийг ч авах бас нэг их зардал биш байлаа.

Цар та.хлын төлбөр 🦠💰

Хөнгөн туссан хүн илрээд удалгүй э.мнэлэгт хэвтэж 10 хоноод гараад ирэхэд өөрөөсөө нэг их төлбөр гаргахгүй эдгэж гараад Ко.вид харин санасныг бодвол гайгүй юм байна гэж байж магадгүй юм

Харин хүнд туссан манайхны хувьд нэлээн их мөнгө зарлагдаж байх шиг байна.

ПСР 98.000₮ төлбөртэй өгсөн бол ердөө эхлэл зардал байлаа. Эерэг хариугаа сонсоод э,мчийн бичиж өгсөн э.мийг ч авах бас нэг их зардал биш байлаа. Э.мнэлэгт хүнд хэвтсэн хүнд хийлгэдэг тариа гэж 5 ширхэг тариа 900 гаран мянган төгрөгөөр авсан. Тэр ч сайн тариа л даа та нар хэрвээ авч чадна гэвэл хийгээд өгнө гэхээр нь хүнийхээ а.мийг аврах гэж байж юун мөнгө төгрөг гээд гүйж очоод нэг ширхэг тариа 185.000₮ худалдаж авсан. Тэр тариа нь олдоц муутай зарим газар ширхэг нь 250.000₮ зарагддаг гэсэн учраас нэг ширхэг та.риагаа 185.000₮ авснаа бараг үнэгүй авсан мэт баярлаад байгаа юм бишүү.

За тэгээд хүнд очсон хүн э.мнэлгээс эдгээд гарчихлаа гээд өргөс авсан мэт зүгээр болдог зүйл биш аж энэ өвчин.

Эдгээд гарсан ч гэсэн бие нь сульдаад сайн биш байсан учраас Ко.ви.дын дараах гэдэг э.мчилгээнд хамрагдахаар болж рентген зурагт нэг их сайн харагдахгүй компьютер томографикд л уу.шгийг чинь ко.ронод хэр их гэмтсэн нь нарийн харагдана гээд 150.000₮ өөр компьютер томографик зураг авахууллаа. Тэгсэн харин ашгүй эхнэрийн маань уушиг нэг их гэмтээгүй гэхдээ мэдээж бага зэрэг бол гэмтсэн учраас заавал дахиж хэвтэж э.мчлүүлэх шаардлагагүй гэрээрээ 10 хоног э.м уугаад явахад болох юм байна гээд бас нэг 100 гаад мянган төгрөгөөр э.м аваад одоо 3/4 хоног ууж байгаа. Э.мнэлгээс бие нь сулдаж гарч ирснээ бодвол арай гайгүй болж овоо болж байгаа. Тэгэхгүй бол жоохон хүчтэй алхах, явах, зогсох, машинд удаан суух зэрэгт л бие нь сульдаад дотор нь муухайраад сайн биш байсан юм.

Ко.видын эдгээд гарлаа ч Ко.видын дараах ши.нжилгээ э.мчилгээ хамгийн чухал шүү гэж э.мч хэлсэн нь бас их үнэн юм шиг байна

Ганц л хүн хүндрэхэд ийм л үе шаттай явж байна даа манайх

За тэгээд том жижиг олон хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх зорилгоор э.м, дархлаа дэмжих бэлдмэл гээд увуулж цувуулж авсаар байгаад бараг 3/4 зуун мянгаар авсан байх шүү

За ингээд би өөртөө авсан э.м витамин оруулаад нийтдээ бараг 2 сая орчим төгрөгийн зардал гаргаад байна манайхаас

Одоогийн байдлаар ганцхан хүн л хүндээр тусахад манайд бэлэн мөнгөний ийм зардал гарч байна

Энэ сарын маань орлого байхгүй Зарлага э.м, та.риа, хоол, хүнс, утас интернетийн төлбөр, шатахуун нийлээд 3 сая орчим болж байх шиг байна

Хоёулаа залуудаа Солонгост ажиллаж хэдэн хураасныгаа одоо хэрэглэхээс дээ гэж л өөрсдийгөө тайвшруулах аястай байна даа

Хүн өөрөө туулж байж тэр хүний зовлонг ойлгодог юм байна.

Зарим айлд 2/3 хүн хүндээр тусаж байгаа л байх. Зарим айлд 2 хүн дараалаад өнгөрсөн тохиолдол ч байгааг миний таньдаг хүн ярьсан.

Энэ олон хүмүүс яагаад энэ их х.ал.дварын үед гэртээ байхгүй гадуур ажлаа хийгээд байгаагийн учир, хэдий а.мь насаа өвчнөөс хамгаалахын тулд гэрээсээ гарахгүй байх чухал ч нэгэнт туссан бол хэн ч биш юу ч биш зөвхөн мөнгө л хүндээр өвдсөн хайртай хүнийх нь а.мийг аврах учраас өөрөө өвчтэй байсан ч э.м та.риа хоол хүнснийхээ мөнгө олохын тулд ажлаа шүдээ зуугаад чимээгүй хийж байгаа хүмүүс хэдэн зуу зуугаараа, хэдэн мянга мянгаараа байгаа юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан даа

#тэвчээртасарлаа гэдэг богинохон үгийн ард уртаас урт зовлон оршиж буй ажээ post:BAT MUNH

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.