• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Б.Цэцэг: Хүний муугаар хооллохыг хүсдэг хүмүүс ямар их байдаг юм дээ… нэг нь нөгөөгөө муулж дор.омжлож байхыг харах бус эвлэрээд уучилж, уучлаарай гээд сэтгэл зүрхээ нээх нь таалагдахгүй атгаалжин сэтгэлтэй хар энергитэй хүмүүс дэндүү их юм.

Б.Цэцэг: Хүний муугаар хооллохыг хүсдэг хүмүүс ямар их байдаг юм дээ… нэг нь нөгөөгөө муулж дор.омжлож байхыг харах бус эвлэрээд уучилж, уучлаарай гээд сэтгэл зүрхээ нээх нь таалагдахгүй атгаалжин сэтгэлтэй хар энергитэй хүмүүс дэндүү их юм.

Хүний муугаар хооллохыг хүсдэг хүмүүс ямар их байдаг юм дээ… нэг нь нөгөөгөө муулж дор.омжлож байхыг харах бус эвлэрээд уучилж, уучлаарай гээд сэтгэл зүрхээ нээх нь таалагдахгүй атгаалжин сэтгэлтэй хар энергитэй хүмүүс дэндүү их юм.

Бид олон хүний хэрүүл, бусармаг үйлдлийг харлаа гээд ялаа шиг шавж суугаад юу ч олж авахгүй. Өмнө нь ч бидэнд гашуун дурсамжууд болж л байсан. Үл ойлголцол үүсэж бие биесээ хохироож я.л сонсож ч явсан түүх бий… яагаад уучилж, ярилцаж эвээр шийдэхэд ингэж их харааж зүхнэ вэ?

Бид чинь хүн шүү дээ. Хэн нэгний бахыг хангаж хорон сэтгэлийг нь дүүргэдэг нийгмийг халах цаг болоогүй гэж үү! Юманд хэмжээтэй байж хэн гэдгээ мэддэг хүмүүст хэн нь хэнийгээ харааж байгаа нь чухал биш ч хүнлэг нийгмийн төлөө жишээ болж байна гээд харж л суугаа.

Хэнд ч гэм буруутай үйлдэл гаргаагүй мөртлөө хэний өмнө өртэй гэж муу муухайгаар хэлүүлж амьдрах вэ… яах юм би ян.хан нэрээ зүүгээд худал гүтгэлэгийг засаж заларуулахгүй тэр чигтээ амьдрах байсан хэрэг үү? Хүний хүүхэд салгасан нэрээ зүүгээд үлдэх ёстой байсан гэж үү?

Би үнэн байх дуртай, болохгүй зүйлд цэг тавьж уучлах зүрхтэй амьдардаг эмэгтэй…бид ухаалга, ухамсартай нийгэмрүү ойртож амьдрах ёстой. Хэзээ алдахыг нь хүлээгээд отоод сууж байдаг хайран цагаа та өөртөө зарцуул л гэж хэлье! Бидний амьдрал танд хамаагүй гэж бичсэн мөртөлөө хүний үрийг муулаад суух ч эрх танд байхгүй.

Бид ийм л хүмүүс бие биенээ ойлгох чин сэтгэлтэй эмэгтэйчүүд… Одоо эрчүүд хүний хүүхдийн эцгийг тоолоод үгийн муугаар дор.омжлоод суудаг болж. Ингээд л амжилттай байгаа нэгнээ хэмэлсээр байх уу?

Яагаад худал зүйлт төгсгөл хийж авсандаа аваад орох нэрээ цэвэрлэж болохгүй гэж! Та нарт ямар гэм хийсэн гэж үргэлж хараалгуулж зүхүүлэх ёстой юм. Ийм нийгмийг бий болгож өөхшүүлэн дэвэргэж байгаа хэн ч болов өчнөөн үр хүүхэд нэг айлын амьдрал самарч үх.эхээс өөр сонголтгүй болгодог юм шүү!!!!

Төрөөс хулгай хийсэн хүмүүстэйгээ тэмцэхгүй төрүүлсэн хүүхдээ тэврээд амьдралын төлөө тэмцэж яваа ээжүүдийг бүү хараа зүх! Чамд тэгэх эрх байхгүй!!!! Хүнлэг ёс суртахуунтай нийгэмд амьдармаар байвал өөрөөсөө эхлэ! Өөр хэн ч чамд туслахгүй! Ер нь хэн нь хэнтэйгээ суугаад хэдэн хүүхэдтэй болох, лаагаа иднэ үү луувангаа иднэ үү та нарт огтоос падгүй уучлаарай! Хүний зовохыг хүлээж суухаар өөртөө байгаа зовлонгоо гэтлэг!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.