• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
АЛДАРТ ЗӨНЧ ВАНГА 2021 ОНЫГ ИНГЭЖ ЗӨГНӨЖ БАЙЖЭЭ…

АЛДАРТ ЗӨНЧ ВАНГА 2021 ОНЫГ ИНГЭЖ ЗӨГНӨЖ БАЙЖЭЭ…

Хэрэв та Болгарын зөнч Вангаг мэдэхгүй бол танд товч танилцуулах хэрэгтэй болов уу. Түүний зөгнөлүүд 9/11 хувьтай биелсэн байдаг бөгөөд Исламын улс бүлэг байгуулагдах, Брексит зэрэг үйл явдуулдыг ч зөгнөн хэлсэн байдаг байна.

Хэдийгээр тэрээр 1996 онд таалал төгссөн боловч түүний зөгнөл биелсээр, 2020 онд ч олон зөгнөлүүд нь биелээд буй билээ. 2020 оны эхээр дэлхийг хамарсан цар тахал дэгдэж, Австралид хээрийн түймэр гарч 3 тэрбум орчим амьтан үрэгдэж, Takeshi 6ix9ine шоронгоос суллагдсан гэх мэт үйл явдлууд болсон.

Энэ бүх үйл явдлыг тэрээр зөгнөөгүй хэдий ч Ази тивд газар хөдлөлт болж 400 орчим хүн амь үрэгдэж, Пакистан, Х.я.т.а.д, Я.п.о.н болон Аляскад цунами болно хэмээн зөгнөсөн нь биелсэн юм.

Нэрт зөнч хувьд 2020 он тун таагүй жил байна хэмээн зөв зөгнөсөн боловч хүнд ө.в.ч.и.н тусч, сонсголоо алдана хэмээсэн нь биелээгүй байна.Энэ жил тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн хэдий ч түүний эрүүл мэнд, сонсгол нь хэвийн байгааг бид мэднэ. Харин Ванга эмээ 2021 оныг хэрхэн зөгнөсөн бол?

Тэрээр ирэх жилийг сүйрэл, гамшиг дүүрэн жил байна хэмээн зөгнөж байжээ. Тодруулбал, тэрээр 2021 онд “Хүчит луу хүн төрөлхтнийг тэргүүлж, гурван том хүчин нэгдэж, зарим хүмүүс улаан мөнгө хэрэглэж эхэлнэ” хэмээн хэлж байжээ. Түүнчлэн тэрээр хүнд цаг үе ирнэ, хүмүүс итгэл үнэмшлээрээ хуваагдах болно хэмээн зөгнөсөн байна.

Хүнд цаг үе ирнэ гэж магад тэрээр цар тахлын үеийг ч хэлсэн байж мэдэх юм. Мөн тэрээр нас барахынхаа өмнө бид хүн төрөлхтний хувь заяаг өөрчлөх үйл явдлын гэрчүүд болох болно хэмээн зөгнөж байв.

2020 онд хүн төрөлхтний дуулсан хамгийн сайн мэдээ магад урьд өмнө хэзээ ч бүтээж байгаагүй хурдан хугацаанд коронавирусын эсрэг вакцин гаргаж авсан явдал билээ. Харин нэрт зөнч 2021 онд хүн төрөлхтөн шинжлэх ухааны асар том ололтод хүрч, “Хо.рт хав.дрыг гинжилж орхих өдөр ирнэ” хэмээн хо.рт хав.дрыг эмчлэх төгс эмчилгээ олно хэмээн зөгнөжээ. Мөн тэрээр гамшиг зовлон тохиох хэдий ч “Газрын тосны олборлолт зогсож, эх дэлхий амарна” хэмээн зөгнөсөн байна.

Цаашилбал тэрээр “Хүмүүс харь ертөнцийг олж илрүүлнэ. Хүн төрөлхтний үүсэл тодорхой болно. Хүмүүс өөр ертөнцийн ах дүүстэйгээ харилцаа холбоо тогтооно” хэмээн ойрын 200 жилд хүн төрөлхтөн харь ертөнцтэй холбоо тогтоохыг зөгнөж байв. Ийнхүү тэрээр амьд ахуйдаа 5079 оныг хүртэл хүн төрөлхтний ирээдүйг зөгнөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.