• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
О.Дөлгөөн: Хараалч ард түмэн юм даа…

О.Дөлгөөн: Хараалч ард түмэн юм даа…

Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх олны танил, сошиал инфлюсерүүдэд их хэмжээний мөнгө амлаж. Тэдний тусламжтай сонгогчдын сонголтонд нөлөөлсөн гэж иргэд үзэж буй.

Тэдгээрийн олны танил эрхмүүд нэг бол жүжигчин О.Дөлгөөн юм. Тэрээр сонгуулийн өмнөхөн өөрийн нүүр зургийг У.Хүрэлсүхийн зургаар сольж дэмжснээс болж “Үзэл бодлоо худалдагч” хэмээн цоллуулж олны дургүйг хүргэсэн юм.

Монголд олны танил хэдий ч мөнгөнөөс үзэл бодлоо худалддаг инфлюнсерүүд олон байдаг. Харин ард иргэд үүнд хүлцэншүй хандахаа больж сошиал булли, анфоллов хийх хөдөлгөөнийг ихэд хийдэг болжээ.

Үүний 2 дах жишээ дуучин Ука байсан юм. Цахим наадмыг дэмжиж байна гэснээрээ тэр 2 өдрийн дотор фэйсбүүкийн 40 мянган дагагч, инстаграмын 30 мянган дагагчаа алдаж хамгийн богино хугацаанд хамгийн их dislike авсан дууны эзэн болсон юм.

Укаг жигшин зэвүүцэх энэ үйлдэлд Дөлгөөн ундуйцаж түүнийг өмөөрөн өөрийн үзэл бодлоо бичжээ.

Укаг жигшин зэвүүцэх энэ үйлдэлд Дөлгөөн ундуйцаж түүнийг өмөөрөн өөрийн үзэл бодлоо бичжээ . << Монголд урлагаар цалинжаад жирийн биш амьдарна гэж юу байхав дээ . Харин жинхэнэ дэлхийн од шиг харааж бол чаддаг ард түмэн гэдгийг л ойлголоо . Бас л ажилгүй орлогогүй шүд зуугаад хүлээж байна . Би ч наадмыг дэмжээгүй . Гэлээ гээд нэгнийг муулж бах таваа хангахыг хүсээгүй .

Энэ сошиал гадуурхлаас болоод үзэл бодлоо ч илэрхийлж чадаагүй. NoNаadam бол тэрийгээ л ярихгүй яагаад хэн нэгэн рүү ингэж улайрч дайрна вэ ? Энэ миний ч бичсэн зүйл биш . Өөр хүний бичсэн зүйл . Тэгэхээр ийм үзэл бодолтой бүгд алуурчин урвагч мөнгөний боол , биеэ үнэлэгч болж байх шиг байна даа . За за мэдэхгүй юм даа би хувьдаа энэ уран бүтээлчид дуртай » гэжээ .

Мөн нэмж хэлэхэxд << ” Ард түмний хүчээр амьдарч байгаагаа сана . Энэ урлагийнхан бидэнгүй бол тан нар юу ч биш өрөө төл ” гэсэн мессеж ирлээ надад . Нэгт – намайг миний уран бүтээлийг үздэгт баярлалаа . Хоёрт – үнэндээ ард түмнийхээ хүчээр л бүх л ажил мэргэжил оршин тогтнодог биш гэж үү ?

Бүгд л бие биенээсээ харилцан хамааралтай . Хэрэглэгч байхгүй бол нийлүүлэлт байхгүй . Миний өдөр бүр орж үйлчлүүлдэг талхны дэлгүүрийн эгч надад өртэй гэж үү ? Үгүй дээ . Би зүгээр л тэр талханд дуртай учраас авч иддэг >> гэжээ .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.