• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Б.Пүрэв-Очир: Амталгаа талаасаа кофе, шар тос хоёр зохицохгүй гэж боддог

Б.Пүрэв-Очир: Амталгаа талаасаа кофе, шар тос хоёр зохицохгүй гэж боддог

Намуухан орчинд, таатай хөгжмийн аянд, зүсэм бялуу амтархаж, аяга кофены үнэрээр сэтгэлээ сэргээж, таашаан уухыг эрхэмлэдэг хүмүүс их болжээ.

Кофе гэгч гайхалтай ундааны соёл, хэрэглээний талаар “The Culture Coffee Company” гүйцэтгэх захирал, кофены хорхойтон Б.Пүрэв-Очиртой ярилцлаа.

Кофены амт, үнэр нь хүртэл анагаах шидтэй

Дээд зэргийн үрийг хуурах явцад ялгарах өнгө, үнэр, хуурсны дараах амтыг хамгийн сайнаар ялгаж, амталж гэмээн төгс кофе бий болдог гэдгийг кофенд дурлагчид андахгүй.

Шингэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бизнесийн салбарт кофе хамгийн их эрэлттэй байдаг. Олон мянган жилийн турш хэрэглэсээр ирсэн энэ ундааг хүмүүс хэрэглээнээсээ хасах бус харин ч үр шимийг нь танин мэдэж, соёл болгон дадуулжээ.

Хэн нэгний хувьд уугаад өнгөрдөг хэрэглээ бол заримынх нь хувьд эрүүл мэнд талаасаа хэрэгцээ нь болчихсон бүтээгдэхүүн юм. Кофе үрэвсэл намдаадаг, элэг, цөс цэвэрлэдэг гэдгийг нь хүмүүс тэр мэддэггүй хэмээн тэрбээр ярилаа.

Жишээ нь кофе уух дуртай 40-75 насны хүмүүсийг судалгаанд хамруулахад энэ насны хүмүүс кофе уудаггүй хүнтэй харьцуулахад цөсний чулуу үүсэх магадлал 50 гаруй хувиар бага гарсан байна. Эмч мэргэжилтнүүд ч олон удаагийн судалгаа шинжилгээгээр хавдрын эсийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учир уухыг зөвлөж ирсэн нь ийм учиртай аж.

Кофены үнэр, амт нь хүртэл шидтэй. Учир нь тархины төв мэдрэлийн системд цочрол өгч, зөнөглөх, зүрх судасны өвчин зэргээс хамгаалдаг нь анагаах ухаанд батлагдсан гэж зочин маань дурдлаа.

Сүүлийн үед шар тостой кофе уух тренд гарчихлаа. Энэ талаар тэрбээр “Би анагаахын салбарын хүн биш. Амтлагаа талаас нь өөрийн бодлоо хуваалцъя.

Миний бодлоор шар тос, кофе хоёр хоорондоо зохицохгүй бүтээгдэхүүн гэж боддог. Уг нь гадны улс орнуудад аль нэгэн шинэ бүтээгдэхүүнийг нэмэлтээр хэрэглэхдээ маш сайн судалдаг. Ард нь эрдэмтэн судлаачдын баг ажилладаг. Манай улсын хувьд сайн гэж яригдангуут л хуйларч хэрэглэдэг тал бий”.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.