• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Саатуулагдсан генералын гэрээс бэлэн 500 мянган доллар хураажээ

Саатуулагдсан генералын гэрээс бэлэн 500 мянган доллар хураажээ

Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн штабын дарга, генерал С.Ганбатыг ТЕГ-аас ба.ривчилж, хорих 461-р ангид цагдан хо.рьжээ.

Түүнийг хууль бус их хэмжээний орлоготой холбогдуулж тагнуулынхан саатуулсан бололтой. Тэгвэл генерал С.Ганбатын гэрээс 500 мянган ам.доллар бэлнээр хурааж авсныг эх сурвалжууд мэдээллээ.

Түүнийг Замын-Үүд дэх хяналт шалгалттай холбоотой маш ноцтой асуудлаар ба.ривчилсан байж болзошгүй байгаа аж.

С.Ганбат нь өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бригадын генерал цол хүртээд байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.7.6 МЯГМАР № 135 (6612)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.